Дуучин Селена Гомезын "MTV Movie Awards"-ын тайзан дээрх тоглолт Энэтхэг хүмүүсийн дургүйцлийг хүргэсэн бололтой. Түүнийг Энэтхэгийн уламжлалт ёсыг гуйвуулсныхаа төлөө уучлал гуйх ёстой хэмээн мэдэгджээ. Учир нь 20 настай дуучин бүсгүй "тайзнаа" хэмээх шинэ дуугаа дуулахдаа Энэтхэг загварын улаан даашинз өмсөж, духаа Энэтхэг бүсгүйчүүдийн нэгэн адил гялалзсан тэмдгээр гоёсон байв.Гэвч энэ байдлыг Энэтхэгийн албан ёсны төлөөлөгчид "Бинди" (духан дээрх тэмдэг) бол Энэтхэг үндэсний эртний уламжлал бөгөөд шашны онцгой ач холбогдолтой бэлэг тэмдэг. Үүнийг гурав дахь нүд ч гэж нэрлэдэг. Харин хөөрхөн харагдуулах эд, хувцас загварын чимэглэл биш. Тиймээс "Селена уучлал гуйх хэрэгтэй" гэж мэдэгдсэн байна.Энэ тухай мэдэгдэл гарсны дараа Диснейн гүнжийг твиттерээр шүүмжлэх нь нэмэгдэж, түүнийг хоёр нүднийхээ голд байдаг тэмдгийг буруу зурсан гэх зэргээр бичсэн байв.
www.URLAG.mn