Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»“REFLECTIONS II” хувцас загварын тоглолт болно
Нийгэм

“REFLECTIONS II” хувцас загварын тоглолт болно

Урлаг Урлаг20/04/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
894636_457114501037958_256057397_o542080402013-04-20-12-02[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Дизайнер Д.Овдогмид (O.D), Б.Биндэрьяа (Bess Tailor хувцас загварын урлан) нарын нийт 90 гаруй бүтээлийг хамарсан “REFLECTIONS” нэртэй хувцас загварын тоглолтыг 2012-03-30-ний өдөр Улаанбаатар зочид буудалд зохион байгуулсан нь олны таашаалд хүрч, загварын шүүмжлэгчдэд өндрөөр үнэлэгдсэн юм. Энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон улам шинэлэгээр, мэргэжлийн түвшинд ахиулан зохион байгуулахаар шийдэн 2013 оны “REFLECTIONS II” хувцас загварын тоглолтыг “Bess tailor” хувцас загварын урлан, “Muse Art House” төв, урлаг гоозүйн “Гоодаль” сэтгүүлтэй хамтран 4-р сарын 25-нд зохион байгуулахаар болоод байна. Загварын тоглолтод дизайнер Б.Биндэрьяа (Bess Tailor), Г.Цас (Muse Art House) нар 2013 оны шинэ загвар бүхий бүтээлүүдийг СТА, УДЭТ-ын найруулагч Г. Наранбаатарын тавилтаар үзэгчдэд толилуулна. Тус загварын тоглолт нь шинэ залуу авьяасыг олон нийтэд таниулахаас гадна ЗАГВАР гэдэг нь урлагийн нэгээхэн салшгүй эд эс гэдгийг таниулахын зэрэгцээ сэтгэмж, мэдрэмж, илэрхийлэл гурвын цогцоос бүрдсэн хувцас загварын урлагийн оргил болох HAUTE COUTURE FASHION урлагийг орчин цагийн Монголд нэвтрүүлэх, түүнийг үнэлэх үнэлэмжид нөлөөлөх нь тоглолтын гол зорилго болно. Тус тоглолтын тайз засал, үзэгчдийн суудал, гэрэлтүүлэг, хөгжимд дэлхийн жишигт нийцсэн тоног төхөөрөмжийг ашиглах бөгөөд Монголын загварын ертөнцийн өнгө төрхийг тодорхойлж буй топ моделиуд, мэргэжлийн загвар өмсөгчид, нүүр хувиргагчид, стилистүүд, найруулагчаас гадна амьд хөгжмийн хамтлагууд оролцоно.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026
Нийгэм Урлаг

Нийтийн номын санд ном хандивлажээ

24/08/2026
Нийгэм Урлаг

ФОТО: НҮБ болон Монгол Улсын далбааг COP17-гийн талбайд мандууллаа

17/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Дэлхийн дахиныг байлдан дагуулсан “No Other Choice” киноны эх роман “Сүх” нэртэйгээр Монголын уншигчдад хүрч байна

29/08/2026

Жүжигчин И Бён Хун шинжлэх ухааны уран зөгнөлт триллер кинонд тоглоно

28/08/2026

Фань Бинбин Бусаны кино наадмын “Carte Blanche” хөтөлбөрийг бүрдүүлэхэд оролцжээ

28/08/2026

Өнөөдөр жүжигчин Жэк Блэкийн төрсөн өдөр

28/08/2026

Инээдмийн жүжигчин Женнифер Кулиж 65 нас хүрлээ

28/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.