Удахгүй дэлгэцнээ гарах зохиолч Д.Төрмөнх бүтээл."Усны гудамж" хэмээх олон ангит киноны продюсерээр бидний дунд "АХА" нэвтрүүлгийн санаачлагч гэдгээрээ танил болсон “Сэмүүн” студийн захирал Банзрагчийн Баяр, ерөнхий найруулагч Нацагдоржийг Элдэв-Очир, нэгдүгээр найруулагчаар Жадамбаагийн Отгонбаяр, зургийн дарга Ядамсүрэнгийн Болдбаатар, ерөнхий зураглаач Оюунбаатрын Амарбаясгалан нар ажиллаж байгаа аж.
Гол дүрүүдэд Төрийн шагналт МУГЖ Цэгмидийн Төмөрбаатар, СТА Цэрэндагвагийн Эрдэнэбат, СТА Аюушийн Энхбаяр, Хандсүрэнгийн Санги-Очир, Адилбишийн Адилцэцэг, Батчулууны Баярсанаа нар тоглож байгаа бөгөөд 25 суваг телевиз, SBN, MovieBox телевизээр тун удахгүй үзэгчдийн хүртээл болох гэж байна. "Усны гудамж" хэмээх энэхүү кино 30 ангитай бөгөөд киноны постерууд гарчээ
www.URLAG.mn