Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Жүжигчин Д.Ганцэцэг: Б.Тамираа бид хоёр энгийн л сайхан найзууд
Уртын дуу

Жүжигчин Д.Ганцэцэг: Б.Тамираа бид хоёр энгийн л сайхан найзууд

Урлаг Урлаг04/05/2013Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
28b4e746a2603ef9original_copy7146732452013-05-04-13-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Энэ удаагийн “Mobile news”-ээр "Сарны нулимс", "Өдөр өдрийн нар”, "Аравт”, "Улаан дөрвөлжин" кинонуудад гайхалтай дүрүүдийг бүтээн амжилттай тоглож үзэгч түмнээсээ өндөр үнэлгээ авч яваа  УДЭТ-ын жүжигчин Д.Ганцэцэгтэй холбогдож “Жүжигчин Б.Тамираагийн 2 дахь эхнэрээр Д.Ганцэцэг тодорлоо” гэсэн мэдээллийн тодруулгыг авсан юм.

“Boom town” хамтлагт дуулж уран бүтээлийн гараагаа эхлүүлж, УДЭТ-ын жүжигчнээр ажиллаж байсан ч мөн найзуудын хамт Фантастик хамтлаг байгуулан тусдаа гарсан Б.Тамираа, “Sound of kiss” хамтлагийн дуучин Г.Золзаяа нар айл гэр болж өхөөрдөм хөөрхөн охинтой болцгоосон ч удалгүй өрх тусгаарлан тусдаа амьдрах болцгоосон.

Үүнээс үүдэж жүжигчин Б.Тамирааг 2 дахь эхнэрээрээ Д.Ганцэцэгийг сонгосон бөгөөд тэд уулздаг болоод багагүй хугацаа өнгөрчээ хэмээн хэвлэлүүдээр цацагдах болсон билээ. Энэ талаар  жүжигчин бүсгүй хариулахдаа “Дээрхи мэдээлэл үнэхээр ор үндэслэлгүй юмаа. Тамираа бид хоёр нэг театрт харъяалагдаж хамтаа ажиллаж уран бүтээлээ туурвиж яваа залуу уран бүтээлчид, бас энгийн л сайхан найзууд, бидний хэн хэн нь ардаа амьдралтай хүмүүс, ийм худал үнэн зүйл бичиж байхаа больмоор юм” хэмээлээ.

Ийнхүү тайз дэлгэцийн олон гайхалтай бүтээлүүдээр үзэгч түмнээ баярлуулж яваа жүжигчин Д.Ганцэцэгтэй уран бүтээлийн өндөр амжилт хүсье.

“Mobile news”-ийг бэлтгэсэн: Э.Цэнд-Аюуш
www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

12/07/2025

Н.Наранбаатар: Эх орон гэдэг ямар нандин болохыг ойлгуулах гэж хичээлээ

12/07/2025

Соёолонгийн айргийн тавд хурдалсан хүлгүүд

12/07/2025

“Соёлын наадам”-ын нээлт Хүй долоон худагт боллоо

12/07/2025

Монголын баритон дуучид С.Лемещевийн олон улсын IV уралдааны шагналтнууд болжээ

11/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.