Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Сонгодог урлаг»Шагдарын Лхамноржмаа
Сонгодог урлаг

Шагдарын Лхамноржмаа

Урлаг Урлаг26/07/2012Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
lhamnorjmaa4603090232012-04-27-17-29[www.golio.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Шагдарын Лхамноржмаа 1976 онд Архангай аймгийн Чулуут суманд төрсөн. Чулуут сумын дунд сургууль, 2000 онд Утга зохиолын дээд сургууль төгссөн. 2000-2006 онд зууны мэдээ сонины сурвалжлагч, 2006 оноос МУЗН-ийн төв хэвлэл “Нигүүлсэл” сонины хариуцлагатай нарийн бичгийн дарга ажиллаж байна. “Болор цом” наадмын дэд байр /2005/, “Болор цом” наадмын тэргүүн байр /2007/, Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэгтэн” /2004/, “Алтан-Өд” шагнал /2008/, “МЗЭ-ийн шагнал”-ыг тус тус хүртсэн.

Ш.Лхамноржмаа нь “Хуульгүй амраг” /2002/, “Үр орон” /2004/, “Цаг хугацаа миний амраг” /2006/ номоо хэвлүүлж, “Зүрхний гижиг” /2006/ яруу найргийн цомог, “Даяарын амгалан” /2010/ дууны цомгоо тус тус гаргажээ. Түүний уран бүтээлийг үнэлж “Алтан гадас” одонгоор шагнажээ.

 

Болор цом – 2007

 
Газрын үг

Эх орондоо харьж урсдаг
Халхын гол сэтгэл минь билээ
Их л хол харьд суугаа миний төрлүүд элгэн минь дээ
Сэлэнгэ минь байгаль руу яарсан ч гэлээ 
Сэвх нь ногоо болж ургадаг
Орчлонгийн хамаг амьтныг
Олсон гээсэн нүгэл буянтай нь
Хорол газар минь хотойж даасан юм
Жигүүртэн жигүүртэн гээд
Тэнгэрт өндөглөх биш
Жиргэж жиргэж газарт буудаг
Тал наргүй бүтэн дэлхийн
Татах хүч нь газар
Тэнүүн талын минь гар дэлхийн алд болно
Тэндээс хумсын чинээ бүү хороо
Өндөлзөнхөн ургаа уулс бүхэн минь амьтай юм
Үрсийг минь битгий зовоо
Давж ургадаг түүх минь өртөнцийх билээ
Давж заалдсан хорвоо минь дээ
Ханцуй наймаа омог огшуун байсан ч гэлээ
Халхын нутаг гэрэл болж зураг ээ
Гэрийн буйр, хонины бууц, хүйн чулуу
Ганцыг нь ч бүү хөнд дөө, өртөнц хөлсөнө
Хот балгадаар орчлонг дүүргэвэл
Хаана нь бид амьдрах юм бэ?
Юу ч үгүй ирсэн, юүдэнгүй, цувгүй
Юндэн, Балган нөхөр ч үгүй
Газартаа газар болох гэж
Ганцхан түүндээ эзэн байх гэж
Гавьяаг нь ардаа үлдээх гэж
Гавьж төрсөн юм, гийж төрсөн юм, бид
Элгийг нь эмтэлбэл элэг
Эмжээрийг нь ханзалбал элэг
Дотроос нь уудалбал элэг
Довыг нь сэндийлбэл элэг
Эмтэрнэ ээ эмтэрнэ
Эхлэл гэдэг төгсгөл байдаг шиг
Тэр цагт
Зөнөсөн хорвоо бүгдийг сэгсэрнэ
Зоосондоо дэлхий дарагдаж бөхнө
Газрын үг үнэн билээ
Гашуун ч гэсэн мэдтүгэй
Гаравын галавт дагасугай

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Сонгодог урлаг Урлаг

Монгол Улсын Консерваторын Үлээвэр, цохивор хөгжмийн тэнхимийн багш нар хамтарсан тоглолтоо толилууллаа

30/10/2026
Сонгодог урлаг Урлаг

Алтан намар” хөгжмийн наадам анх удаа орон нутагт болно

28/10/2026
Сонгодог урлаг Урлаг

Б.Доржнамжин олон улсын дуурийн дуулаачдын XIII уралдаанд түрүүлжээ

27/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лиам Нисоны тоглосон “The Mongoose” кино дэлгэцнээ гарч эхэллээ

30/10/2026

“Heated Rivalry” цувралын од Коннор Сторри “Ghost Rider” кинонд эсрэг дүр бүтээж магадгүй

30/10/2026

“Blackpink”-ийн Жисү “Addicted” шинэ дуугаа цацлаа

30/10/2026

Сон Хе Гё “Stand” агентлагтай онцгой гэрээ байгууллаа

30/10/2026

Сэр Иан Маккеллен: Бид хагас зуун жилийн өмнө хүсэл тэмүүлэл дүүрэн залуу жүжигчид байхдаа анх танилцаж байлаа

30/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.