Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»“Playtime-2013” наадамд оролцох хүсэлтэй 42 хамтлаг бүртгүүлжээ
Уртын дуу

“Playtime-2013” наадамд оролцох хүсэлтэй 42 хамтлаг бүртгүүлжээ

Урлаг Урлаг27/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
play9098278252013-06-27-17-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл
“Амьд” хөгжим сонирхогчдыг нийтээр нь цуглуулж чаддаг “Playtime-2013” наадам долдугаар сарын 27, 28–нд Гачууртын “Монгол шилтгээн”-нд болох гэж буй. Майхан, хувийн бэлтгэлээ базаагаад задгай талбайд очиж хөгжмөө сонсдог наадмаар энэ жил шинэ залуу болон урилгаар тоглох нийт 40 орчим хамтлаг оролцох юм.

Тэгвэл наадмын эргэн тойрон дахь нэгэн шинэ мэдээллийг дуулгая. Шинэ залуу хамтлагуудын хувьд шалгаруулалт давж байж наадамд тоглох бөгөөд “Hi-Fi records”-т 42 хамтлаг шалгаруулалтад оролцохоор бүртгүүлжээ. Эдгээр хамтлагууд маргааш 16.00 цагт “Hanzo” клубт ямар хөгжим хийж чаддагаа харуулж, наадамд оролцох эрхээ авах юм байна. Шалгаруулалтын шүүгчээр  “Лемон продакшн” студийн захирал Л.Лхагвадорж, “Playtime -2013” наадмын продюссер Ц.Нацагдорж нар ажиллах ажээ.

Энэ жил тоглолтын бүтцэд өөрчлөлт орсон буюу урилгаар оролцож буй хамтлагууд шинэ уран бүтээлээ танилцуулж, бүтэн “сэт” тоглох гэнэ. Ингэснээр мэдээж нэг хамтлагийн тоглох тоглолтын хугацаа уртсах юм. “Монгол шилтгээн”-ийн задгай талбайд өнгө өнгийн майхан алаглах “Playtime Camp”, шарайргийн хотхон байгуулж, амьд хөгжим сонирхогчдын эд хэрэгсэл, цомгийн цуглуулгыг худалдах зах ажиллаж, эхний тоглолтын өдрийн орой нь галын наадам уламжлал ёсоор болно. Наадмын зохион байгуулагчаар “Hi-Fi records”, “Лемон” студи, “Anima mundi”продакшн, “Мон хорус интернэшнл” ХХК болон бусад байгууллагууд хамтран зохион байгуулах бол тасалбарын хувьд өнгөрсөн жилийнхтэй адил олуулаа наадамдаа явахад тохиромжтойгоор  нь багцын үнийг санал болгох тухай сонсдож байна. Билет худалдаанд гарсан даруйд бид эргэн мэдээллэх болно.

www.URLAG.mn

 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: Үндэсний их баяр наадмын нээлтээс

12/07/2025

Н.Наранбаатар: Эх орон гэдэг ямар нандин болохыг ойлгуулах гэж хичээлээ

12/07/2025

Соёолонгийн айргийн тавд хурдалсан хүлгүүд

12/07/2025

“Соёлын наадам”-ын нээлт Хүй долоон худагт боллоо

12/07/2025

Монголын баритон дуучид С.Лемещевийн олон улсын IV уралдааны шагналтнууд болжээ

11/07/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.