Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг, удирдаач, хөгжмийн зохиолч, Төрийн шагналт Ардын жүжигчин. Цэгмидийн Намсрайжав |
1927-6-15-нд Архангай аймгийн Тариат сумын нутаг Дархан-Уул гэдэг газар төрсөн. 1949-1952 онд УТТ-т хөгжимчнөөр ажиллаж, А.Белоусовын удирдлага дор симфони хөгжмийг найруулан тоглуулах хөгжмийн зохиолчийн анхны мэдлэгийг олж авчээ. 1952-1957 онд Москва хотын П.Чайковскийн нэрэмжит хөгжмийн дээд сургуульд удирдаачийн мэргэжлээр суралцсан. Улсын Филорманийн симфони найрал хөгжмийг үүсгэн байгуулж, уран сайхны удирдагч, ерөнхий удирдаачаар нь 1987 оныг хүртэл ажилласан бөгөөд уг байгууллага нь 1993 онд Ц.Намсрайжавын нэрэмжит болсон юм. 1971 онд төрийн шагнал, 1951 онд УГЖ, 1981 онд Ардын жүжигчин цолоор шагнагдсан.
1973 онд "Анчин ба согоо" балет бичсэн /Б.Дамдинсүрэнтэй хамт/. |