Монголын домогт хатны тухай анхны комик “Ану хатан” хэвлэгдлээ. Б.Шүүдэрцэцэгийн “Домогт Ану хатан” романаас сэдэвлэн залуу зураач Л.Батбилэгийн бүтээл 360 гар зургаас бүтсэнээрээ онцлог энэ комикийг “M oil” групп ивээн тэтгэж хэвлүүлжээ. Комикийн ерөнхий зураач Л.Батбилэг нь “Ану хатан” түүхэн уран сайхны киноны хувцасны зураачдын багт ажилласан бөгөөд одоо Тайванийн Урлагийн их сургуульд суралцаж байгаа аж.
Түүнчлэн манай зах зээл дээрх комик номууд цөөхөн хуудастай олон цувралаар гарч байгаа бол “Ану хатан” 100 нүүртэй бүрэн хэмжээний ном юм. Комикт дүрслэгдсэн Ану хатан нь киноныхоо орд өргөө, хувцас, дүр төрхөөс сэдэвлэснээрээ сонирхолтой юм.
Комик буюу зурагт ном нь зөвхөн хүүхдийн ном биш бүх насны уншигчдад тохиромжтой, ойрадын угсаатын зүй, зан заншлын тайлбар зүүлт, 17-р зуунд хүчирхэгжин мандсан ч салхинд хийссэн мэт сарнин бутарсан Зүүнгарын хаант улсын өнгөт газрын зурагтайгаар “Сэлэнгэ пресс” ХХК-д хэвлэгджээ. Уг номын ивээн тэтгэгч “M oil” нь “Ану хатан” киноны Зуун модны байлдааны зураг авалтыг ивээн тэтгэсэн нийгмийн хариуцлагаа ухамсарлагч байгууллага ажээ.
Тус ном 130000 төгрөгийн үнэтэйгээр худалдаалагдана.
“Ану хатан” комик номын ерөнхий зураач Л.Батбилэг , Зохиолч Б.Шүүдэрцэцэгийн хамт
www.URLAG.mn