Энэтхэгийн бурханы шашны нууц тарни, дотоод бясалгалын бүжгээс уламжлалтай “Цам”, “Гарчам” хэмээн нэрлэгдсэн шарын шашны багт бүжгийн зүйл 8-р зууны сүүлийн мөчлөгөөс Төвдөд, 18-р зууны дунд үеэс Монгол газарт ихэд дэлгэрчээ.
Цамын холбогдох эх сурвалжууд болон цамыг судалсан эрдэмтдийн зохиол бүтээлд эл багт бүжгийн үүслийн тухайд өгүүлснээс дурдвал:
Ангилал: Ардын урлаг
Mонгол төрийн бүжиг төр улс бий болсон үеэс төлөвшсөн нь тодорхой боловч түүний уг сурвалж нь овгийн байгуулалын үе, ялангуяа бөө мөргөл, тэнгэр тайх ёстой холбоотой. Тухайлбал монгол төрийн эхний үед бөө мөргөл төрийн шашны шинжтэй байж тэнгэр тайх, тахих ёслолыг сүр хүчин төгөлдөр үйлддэг байсныг түүхэн сурвалжуудаас үзэж болно. Тэгвэл тэнгэр тайх ёслолын үед үйлддэг байсан бөөгийн зан үйлийн хөдөлгөөнд бүжгийн үүсгэл элементүүд байсан гэж үзэх үндэслэлтэй.