Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Утга зохиол»П.Батхуягийн “Миний сэтгэл-Rock” туужийг дахин хэвлэжээ
Утга зохиол

П.Батхуягийн “Миний сэтгэл-Rock” туужийг дахин хэвлэжээ

Урлаг Урлаг09/07/2025Шинэчлэгдсэн:09/07/2025Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Зохиолч, яруу найрагч, утга зохиол судлаач П.Батхуягийн “Миний сэтгэл-Rock” туужийг дахин хэвлэж уншигчдад хүргэжээ. Уг ном нь зохиолчийн “Тэнгэр хэмээх шувуу” хүүрнэл зохиолын түүвэрт багтаж анх уншигчдад хүрсэн бол энэ удаад “Хар муур” хэвлэлийн газраас “Pocketbooks” төслийн хүрээнд хэвлүүлсэн байна.

Энэхүү төслийн хүрээнд жанрын хувьд триллер, детектив, андерграунд, урбан зохиолуудыг онцлон хаана ч уншиж болохуйц, овор хэмжээ нь халаасанд багтах туужуудыг цувралаар эрхлэн гаргаж байгаа билээ.

П.Батхуяг бол уран зохиолын төрлөөр жигд туурвиж, туурвил бүртээ Д.Намдагийн өгүүлсний адил эхийн сэтгэлээр хандаж байсан уран бүтээлч. Тэдгээрийн дотор “Миний сэтгэл-Rock” хэмээх залуу уран бүтээлчийн дотоод эрэл, хайгуулыг төнхсөн тууж онцгой байр суурь эзэлнэ.

Эл туужид аливаа уран бүтээлчийн бүтээн туурвих мөчийн сэтгэлзүйн асуудлыг тусгаснаас гадна тодорхой хязгаарлагдмал хүрээн доторх ухамсрын хүчний тухай хөндсөн бөгөөд өөр, өөр оршихуй, тэрхүү оршихуйн үндсээ эрэн бэдрэх дүрийн зан чанарын өвөрмөц илэрхийллийг дотоод өгүүлэмжээр загварчлан үзүүлсэн байдаг.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Утга зохиол Урлаг

Нобелийн шагналт Хан Ганы номын дэлгүүр хаалгаа барьжээ

09/07/2026
Утга зохиол Урлаг

Айлтгүйн-Төмөр-Очир Монгол Улсын Ардын уран зохиолч цол хүртлээ

07/07/2026
Утга зохиол Урлаг

Дэлхийн шилдэг хүүхдийн зохиолууд монгол хэлээр гарах боломж нээгдлээ

29/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

PSY-ийн “Gangnam Style” дуу YouTube-д зургаан тэрбум үзэлт давж, дахин түүх бүтээлээ

20/07/2026

Эдди Уильямс: Гэр бүлээрээ Монголд зочилж, нандин дурсамж бүтээхийн зэрэгцээ нүүдэлчдийн соёлтой танилцаж байгаадаа баяртай байна

20/07/2026

10 секундэд хүн хувцасладаг робот бүтээжээ

20/07/2026

“Одиссей” кино дэлхий даяар 264.1 сая ам.долларын орлого олжээ

20/07/2026

ДАШТ анх удаа хагас цагийн тоглолт хийж, BTS, Шакира, Жастин Бибер дууллаа

20/07/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.