Ангилал: Өв соёл

Дэлхийн олон орны иргэдтэй адил суурин соёлоороо гангарч өдөр тутмын аж амьдралаа өнгөрүүлж буй монголчууд нүүдлийн соёлоо ч эрхэмлэж, энэ тэнцүүхэн хослуулан амьдарч байгаагаараа бусдаас ондоошдог гэлтэй. Тэгвэл монголчууд бид “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа хэмээн өөрийн эрхгүй омогших, бардамнах сэтгэлдээ хөглөгдөж энэхүү бичвэрийг буулгаж сууна. Учир хэмээвээс өнгөрсөн амралтын өдрүүдэд Горхи, Тэрэлжийн байгалийн үзэсгэлэнт газар Монгол Улсын бүх аймаг, сумд болон нийслэл, дүүргүүдийн 1400 орчим Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчид, ардын авьяастнууд нэгэн дор чуулж, нүүдлийн соёлын гайхам сайхан бүхнийг төр, түмэндээ дотоод гадаадын жуулчдад дэлгэж үзүүллээ.

Соёлын яамнаас “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестивалийг энэ сарын 12-14-ний өдрүүдэд Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газарт зохион байгуулж байна. Фестивалийн нээлт өнөөдөр Тэрэлжийн Сайханы саравчид болж, нийслэл болон 21 аймгийн 1400 гаруй шилдэг өвлөн уламжлагч, аймаг орон нутгийн төлөөлөл оролцлоо.

Морин хуурын чуулгын уран бүтээлчид ОХУ-ын Санкт-Петербург хотноо алдарт “Мариинский” болон “Эрмитаж”-ийн концертын танхимд урилгаар тоглоод ирсэн. Тэд цар тахлын хүнд цаг үед амаргүй замыг туулж очсон ч дэлхийн сонгодог хөгжмийг хоёрхон чавхдасаар уянгалуулж, үзэгч олныг бишрүүлсэн сурагтай. Дэлхийд ганц гэгддэг Монголын морин хуурын чуулга ирэх онд ч гадаадад тоглолт хийх төлөвлөгөөтэй байгаа талаар ерөнхий удирдаач, хөгжмийн зохиолч Д.Түвшинсайхан дуулгасан юм. Ингээд түүнтэй тоглолтын тухай яриа өрнүүлсэнээ хүргэе.