Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Монголчуудын буддын соёлын өвийг өгүүлсэн бүтээлийг монгол хэлээр хэвлэжээ
Өв соёл

Монголчуудын буддын соёлын өвийг өгүүлсэн бүтээлийг монгол хэлээр хэвлэжээ

Урлаг Урлаг16/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монгол Улс, БНЭУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан “Чингис хааны тал нутагт дэлгэрсэн бурхны шашин соёл” номын монгол орчуулгын нээлт МУИС-ийн Эрдмийн танхимд баасан гараг /2026.02.13/-т боллоо.

Энэхүү бүтээл нь Энэтхэгийн нэрт буддын судлаач, санскритч, хэл шинжлэлийн профессор Локеш Чандрагийн англи хэлээр бичсэн, 568 нүүр хуудас бүхий нэг сэдэвт томоохон бүтээл юм.

Уг номын Энэтхэг-Азийн утга зохиолын Шата-питака /Sāta-piṭaka/ цувралын 640 дүгээр ботийг 2013 онд хэвлэсэн бөгөөд Монгол Улсад анх удаа уншигчдын гарт монгол хэлээр хүрч байна. Орчуулгын эл бүтээлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Өргөл үг”, Монгол Улсаас БНЭУ-д суугаа Элчин сайд Д.Ганболдын “Мялаалга үг”, “Орчуулгын үг”, мөн зохиогч профессор Локеш Чандрагийн “Орчуулгад өгсөн зохиогчийн үг”  багтжээ.

Энэхүү ном нь монголчуудын буддын утга зохиолыг хөгжүүлсэн түүх, монгол бар хэвлэл, судар номын онцлог шинж, Монгол Ганжуур, Данжуурын эрдэм шинжилгээний ач холбогдол зэргийг дэлгэрэнгүй өгүүлсэн 22 бүлэг, ном зүй, хавсралтаас бүрдэж буй юм.

Номын онцлог нь монголчууд буддын шашин, соёлоор дамжин дорно дахины сонгодог утга зохиолтой хэрхэн танилцаж, түүнийг өөрийн бичиг үсэгт буулгаж, төвөд хэлээр хэвлэн нийтэлж байсан түүхийг тодорхой нотлох баримтад тулгуурлан харуулсан гэдгийг МУИС-ийн багш, доктор С.Янжинсүрэн тодотгоод Монголын шилдэг уран шүтээн, уран зураг, баримал зэрэг бүтээлийг багтааж, Өндөр гэгээн тэргүүтэй нэртэй урлаачдын бүтээлийн 1950-1980-аад онд авсан ховор гэрэл зургууд орсноороо онцгой үнэ цэнтэй” хэмээв. Мөн тэрбээр “Энэ ном нэг хүний ном биш, хамтын бүтээл юм. Тус ном нь “Чингис хааны тал нутагт дэлгэрсэн бурхны шашин, соёл” сэдвийн хүрээнд хэвлэгдсэн бөгөөд Ази төдийгүй дэлхийн хэмжээнд томоохонд тооцогдох “Шата Питака” буюу “100 ном” цувралын нэгэн боть юм. Уг цуврал 1957 онд анхны дугаараа хэвлүүлснээс хойш өнөөдрийг хүртэл 671 боть хэвлэгдээд байна. Сүүлийн буюу 671 дэх ботид Индонезийн утсан хүүхэлдэйн урлагийн талаарх томоохон судалгааг нийтэлсэн байдаг. Мөн тэдгээрийн дунд монголчуудын төвөд болон монгол хэлээр бичсэн гар бичмэлийн дахин хэвлэл чухал байр суурь эзэлдэг. Тухайлбал, Хүрээ барын Ганжуурын 105 ботийг “Өргөө Ганжуур” нэрээр хэвлэн дэлхийн олон номын санд түгээж, Б.Ринчен гуайн эмхэтгэлүүд, Монгол Данжуурын гарчиг болон төгсгөлийн үгс, эрдэмт лам нарын намтар, сүмбүм зохиолууд ч багтсан. Эдгээр бүтээл өнөөдөр дэлхийн томоохон номын сангуудад хадгалагдаж байгаа боловч Монгол Улсад 671 ботиороо бүрэн цугларсан хувилбар хараахан байхгүй байна. Тиймээс өөрсдийн туурвисан ном судрыг дэлхий нийтэд түгээсэн энэ цувралыг бүрэн хэмжээгээр нь олж авах боломж бүрдвэл нэг дороос өөрсдийн бүтээлийг эргэн судалж, шинэ зүйл суралцах өргөн боломж нээгдэх юм” гэв.

Энэ удаад цувралын 640 дүгээр ботийг орчуулан, орчуулгыг  Монгол Улсаас БНЭУ-д суугаа ЭСЯ-тай хамтран хоёр жилийн хугацаанд гүйцэтгэжээ.

Номын зохиогч профессор Локеш Чандра нь эцэг профессор Рагу Вира (1902-1963)-гийн үйл хэргийг залгамжлагч юм. Профессор Рагу Вира 1932 онд Лахор хотод “Энэтхэгийн соёлын олон улсын академи”-ийг үүсгэн байгуулж, Шата-питака цувралыг үндэслэн хөгжүүлсэн нэрт эрдэмтэн юм. Тэрбээр дэлхийд тархан хадгалагдаж буй санскрит бичвэрүүдийг цуглуулах зорилгоор Монгол, Хятад, Оросоор аялж, арвин их судар ном цуглуулсан байдаг. Рагу Вира 1955 онд БНМАУ-д анх айлчлах үеэр Ерөнхий сайд Ю.Цэдэнбал монгол, төвөд хэлээр туурвисан 5000 гаруй буддын шашны бүтээлийг өргөн барьсан нь хоёр улсын хооронд соёлын гүүр тогтооход чухал үүрэг гүйцэтгэжээ.

Орчуулгын ажлыг МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш нарын бүрэлдэхүүнтэй баг хамтран гүйцэтгэжээ. Орчуулгад С.Янжинсүрэн /Ph.D/, С.Дэмбэрэл /Ph.D/, Л.Өлзийт /Ph.D/, О.Бумдарь /Ph.D/, Ц.Гаадмаа нар ажилласан бол Д.Бүрнээ /Ph.D/, Э.Оюундэлгэр /Ph.D/, Д.Юмчинхорлоо /Ph.D/ нар хянан тохиолдуулсан байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Бүх нийтээр даган мөрдөх “Монгол бичгийн зөв бичих дүрэм”-ийг баталлаа

13/02/2026
Өв соёл Урлаг

2025 оны өвлөн уламжлагчаар Урианхай туульч Н.Дамдиндорж шалгарав

11/02/2026
Өв соёл Урлаг

“Тэмээчид дуулж байна-2026” уралдаанд тэмээчин О.Балжинням түрүүллээ

10/02/2026

Сэтгэгдэл үлдээх Cancel Reply

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Э.Чойдог-100 жил” тоглолтын найрал хөгжмийн бэлтгэлээс

16/02/2026

Монголчуудын буддын соёлын өвийг өгүүлсэн бүтээлийг монгол хэлээр хэвлэжээ

16/02/2026

Сөртийн хөшөө чулууд

16/02/2026

Ордуудын энэ долоо хоногийн зурхай

16/02/2026

Гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэнэ

15/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.