Ангилал: Дуу хөгжим

Румины цаг агаарын мэдээний хөтлөгч 25 настай Роксана Ванчеа жирийн нэг хөтлөгч биш ээ. Тэрээр цахим ертөнцөд хийгээд телевиз үзэгч эрчүүдийн үзэх дуртай хөтлөгч гэнэ. Зөвхөн энэ хөтлөгчийг харах гэж олон эрчүүд сувгаа тохируулдаг сурагтай.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 2. Бямба гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 25. Санчир гараг. Яруу эгшигт одтой, 5 шар мэнгэтэй хөх бар өдөр. Өдрийн барилдлага: Шид. Шүтэн барилдлага: Сэрэхүй. Өдрийн наран 6 цаг 31 минутад мандан, 19 цаг 20 минутад жаргана.smiley

ХУД-ийн АБНТБТ-өөс Гэрийн бүлийн зөв хооллолтын дараах зөвлөгөөг хүргэж байна.

Зохистой хоололт гэдэг нь…

Зөв зохистой, чанартай сайн хооллох нь эрүүл амьдрахын бас нэг чухал үндэс. Эрүүл хооллох гэдэг нь олон төрлийн илчлэг сайтай хоол, хүнсний зүйлийг зохистой хэмжээгээр зөв тохируулан хэрэглэх явдал юм. Хоол идэх зуршлаа нэг өдөр өөрчлөх гэж бодсоны хэрэггүй. Аажмаар бага, багаар олон төрлийн хоолыг хэрэглэх дадал зуршилтай болох нь хялбар байдаг.

Хувийн амжилт бүтээл, өөрийгөө илэрхийлэх хүсэл тэмүүлэл голлосон сар хаяанд ирлээ. Гэхдээ 14-ний өдрөөс эхлээд гэр орны асуудал голлох байрыг эзлэх болно. Чи аль аль талын ажлуудыг амжуулах, тэнцвэртэй байдлыг хадгалж чадна. Өөртөө асуулт тавих, ярилцах мөчүүд тохиох бөгөөд энэ нь өөрийгөө илүү сайн ойлгох гэсэн хүслээс чинь үүдэлтэй. Олон хонины ордныхон гэрийн дотоод засал чимэглэлдээ их хэмжээний хөрөнгө оруулалт хийж, сууцаа гоёх болно. Мөн хонинууд ямар ч тохиолдолд өөрийн үзэл бодол дээрээ бат зогсох бололтой. Яг энэ үед л амьдралын зорилгоо тодорхойлж түүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлө. Энэ тал дээр угаас ямар ч буулт хийх хэрэггүй, тэгэх ч шаардлагагүй.

Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 1. Баасан гараг. Билгийн тооллын XVII жарны “Муу нүүрт” хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 24. Сугар гараг. Элдэв тэнгэртэн одтой, зургаан цагаан мэнгэтэй харагчин үхэр өдөр. Өдрийн барилдлага: Шид. Шүтэн барилдлага: Сэрэхүй. Өдрийн наран 6 цаг 33 минутад мандан, 19 цаг 19 минутад жаргана.

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Зүүн зүгийн нутгийн зарим газраар цас орж цасан шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Увс нуурын болон Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 1-6 градус хүйтэн, Алтайн өвөр говиор 10-15 градус, говийн аймгуудын өмнөд хэсгээр 3-8 градус дулаан , бусад нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан байна.

Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгээс Улаанбурхан өвчний үед сахих дэглэмийн зөвлөмжийг бэлтгэсэн хүргэж байна.

Халууралт – Таны хүүхэд халуурч байвал халуун бууруулах эмийг эмчийн зөвлөсөн тун хэмжээ, хугацаатай өгөх хэрэгтэй. Хэрэв тун хэмжээг хэтрүүлбэл халуун бууруулах эм нь хүүхдийн элгэнд муугаар нөлөөлнө. 16 хүртэлх насны хүүхдэд халуун бууруулах зорилгоор аспирин өгч болохгүй.