Ангилал: Дуу хөгжим

За тиймээ би камертоны Болдоо биш
Надад тийм сайхан ивээн тэтгэгч амар олдоо биш
За тиймээ Цэцэ яруу найрагч Куйза биш
Амь биш заяа биш найзаа хог дээр хаяа биш

Аавын эрх охин хайрлахад бэрх охин
үүрээр бодож унтаад өглөө зүүдлээд сэрэх охин
Уулзах болгонд урдаа тавьсан зорилгоо мартана
халуун хайр халгин цалгина түүний хүйтэн гарт нь

будаатай хуурга идсээр залахлаа би ёооё
баригдахгүй байвал хааяа бууз идэх үнэн гоё
бүсгүйгээ унтуулаад бууз идэхээр гуанзанд орно
банш шиг жижигхэн бууз миний нүдэнд орно

Хит дуу надад байхгүй ч хүний чихэнд хүрсэн дуутай
Хүний амьдрал болсон хойно туулсан зам нь сайнтай муутай
Сайн найз минь хүртэл намайг өдий хүрнэ гэж итгээгүй
СиДи клип вэб сайт хэн ч намайг ивээн тэдгээгүй

Төрсөн ах нар биш ч гэлээ төрөл саднаас холдий
Хараал идсэн гаруудыг миний өмнөөс зогсий
Хичнээн жил та нар намайг далбаан доороо намируулав
Ямар ч байсан та нартаg би энэхүү дуугаа зориулав

Амнаасаа болж үхэхэд бэлэн
Амнаасаа болж сэхэхэд бэлэн
Амаараа хүн алахад бэлэн
Амаараа амилуулахад бэлэн

хурдан машин хөөрхөн охид Улаанбаатар тавтай морил
хөгжлийн төлөө урагшаа хөгшөөн биднийг дагаад орил
шил толь болсон барилганууд сүхбаатрын талбай
Чингисийн хөшөө саарал ордон дээр нь төрийн минь далбай