Ангилал: Дуу хөгжим

Өрнөдийн орнуудад “аппликац” хэмээдэг зээгт наамал буюу торгон зураг манайд эртнээс хөгжиж ирсэн уламжлалтай. Монголчуудын урладаг зээгт наамал нь “аппликац”-тай дүрсүүдийг эсгэж өрж наадаг талаараа л төстэй. Зээгт наамал зээглэдэг, шигтгээ чимэг суулгадаг, хатгамал саа зэрэг олон төрлийн үйлээр бүтдэг өвөрмөц хийцтэй бүтээл.

Сүүлийн үед урлаг соёлынхон бөө удган болж олон хүнийг “ангайлгах” болсон. Урлагийнхны энэ цуваа жүжигчин Ааяа Ганзориг нараар эхлэн “Харанга” хамтлагийн дуучин Энхманлай, Лхагвасүрэн тэргүүтэй алдартнуудаар тэлж улам бүр өргөжиж байна. Саяхан дуучин Б.Халиун ч мөн адил сахиусаа хүлээж авсан гэнэ.

“Монголын хошин урлагийн жүжигчдийн анхдугаар их наадам” ирэх дөрвөн сарын нэгэнд зохион байгуулагдхаар болжээ. Тус наадамд Монголын хошин урлагийн бүх уран бүтээлчид хамтлага, продакшнууд оролцож үзэгчдэд уран бүтээлээ хүргэхийн сацуу уран бүтээлчдийн үзэсгэлэн толилуугдах ажээ. Түүнчлэн Монголд хошин урлагийн үндэс суурийг тавьсан алтан үеийн жүжигчид болох Цэвээнравдан, Дашхүү, Жанчив, Латип, Батзаяа, Батсүх, Сосорбарам, Туяа, Чаминчулуун, Жагдаг, нарын олон сайхан уран бүтээлчиддээ