Ангилал: Дуу хөгжим

Дуулим орчлонгийн намуун үдшээр
Дурдитмал мөнгөн саран гийнэ
Дурлал хайрын минь гэгээн аялгуу
Дуурсан уянгалан зүрхэнд ууслаа

Уйлж гундан гуниглахад уруул дэвсэн
Ухаангүй загнахад минь зэмлэсэн
Эндүүрч алдахад минь эрхлүүлж эвдээгүй
Хайраа хувааж өвдсөн миний ээжий

Алсхан яваад ирнээ гээд
Хайрыг минь чи аваад явсан
Хаа холоос
Чамайг би чинь эргээд ирнээ гээд
Хоног тоолон би чинь хүлээсээн

Гунигийн бороо зүрхэнд шивэрсэн ч
Сэтгэлийн чинь нөмөрт дандаа дулаацсан
Амьдралын салхин бодлыг жиндүүлсэн ч
Алдарч үзээгүй итгэлд хөглөгдсөн

Зүрхийг минь булаасан сэтгэлийн
Зүйрлэшгүй сайхныг бодохлоор
Зөвхөн чиний төлөө юм шиг
Зөнгөөрөө бүхнээ чамдаа өгсөн

Тэвэр дүүрэн цэцэг өгч
Сэтгэл гаргах сайхан байдаг ч,багадах биш үү
Тэнгисээр хамтдаа аялна гэж амлалт өгөх
өчнөөн гайхам ч, дутуу биш үү