Арван тавны сар нь ай хө
Агаар тэнгэртээ дэнлүү дээ ай хө
Арван тавтай шоожуу нь ай хө
Аав ээждээ дэнлүү дээ ай хө
Ангилал: Дуу хөгжим
Front text
Хэн хүнтэй би уулзмааргүй байна
Хэрүүл хайж би бухимдмааргүй байна
Урин хавраар ургаж соёолсон
Усны шувуудтай уралдаж нахиалсан
Нүд баясгаж ногоорон найгасан
Нүцгэн талыг нүүж бүрхсэн
Хөнгөн жигүүр ургаж гүйцээд
Холын тэртээг шувууд зорилоо
Онгон насны минь хосгүй учрал
Хайрын дээдээр чамдаа даслаа
Ээжийн цайлган цагаан сэтгэл
Энхрий уяхан бүүвэйн дуу
Эрдэнийн харгуйд өргөсөн цацал
Эмзэгхэн хайрыг мэдэрсэн зүрх
Дархан хилэээ хамгаалахад
Дагаад гардаггүй ч алсхан суугаа
Даамай хайрын халуун илчээр
Дандаа чамтайгаа хамт явдагсан
Цэнхэр дурдан алчуураа
Цэцэг навчаар гоёлоо доо
Цээжний янагаа санахад аа
Цэргийн хороо илхэн дээ
Униар дундаа сүүмий хөхрөх
Уулсын дундаа ээжий минь суугаа
Уургийн улаан цайгаа самраад
Хүүдээ аяглан хүлээн суугаа
Буурал дэлхий
Буруу эргэхгүй
Бурханы нөмөрт
Буянаа дундлахгүй
