Ангилал: Дуу хөгжим

Хур бороон орохоороо
Хонхон цэцэг сэргэнэ хө
Хонгор чамайгаа бодохоороо
Хосгүй сэтгэл минь баясна хө

Хулсан ташуур нь байгаасай
Хуруундаа өлгөөд явах юмсан
Хууль цаазгүй ч болосой доо л хүү минь ээ хө
Хуучин нутаг Яруудаа буцах юмсандаа яая даа байз

Чухам үнэнийг цөөн үгээр хэлдэг
Чулуу шиг хатуу ч уяхан сэтгэлтэй
Чинхүү хайрын эх эцгийн алинд ч
Чангалсан сэтгэлийн зүрхэнд хүрдэг

Үлэмжийн чанар төгөлдөр
Өнгө тунамал толь шиг
Үзэсгэлэнтэй сайхан царайг чинь
Үзвэл лагшин төгс маань
Үнэхээр сэтгэлийг булаанам зэ