Ангилал: Нийгэм

Монголын радиогийн сонсогчдыг дахин сэргээж шинэ уур амьсгалыг бий болгож чадсан Радио жүжгийн Бундын тамга хамтлаг Тайзны урлагаар үзэгчдэд бэлэг барихаар ажиллаж байна. Байгуулагдаад 5 жилийн нүүр үзэж буй Бундын тамга хамтлаг нь Дархан Хотын ЛХА ТЭНГЭР FM 107.5 -с гаралтай гэнэ.

Юуны өмнө би зохиолч, яруу найрагч биш, монгол хэл, уран зохиолын мэргэжилгүй, харин дунд сургуульд насаараа физикийн багш хийгээд тэтгэвэрт суусан өндөр настан гэдгээ хэлэх ёстой. Бидний үед сургуульд монгол хэл, уран зохиолын хичээлийг заасан шиг заадаг байж, залуус нийтээрээ ном ч их уншдаг байж, өвгөн би одоо ч олдохын хэрээр уншиж л сууна. Нутгийн хүү Болор цом авсан сураг дуулаад баярласан боловч, бичвэрийг нь уншаад дур гутав. Базарваань, тийм том наадмын түрүүг авсан болохоор “шүлэг” гэхээс дээ. Н.Гантулга хэр зэрэг эхлэн бичигч болохыг, өвгөн би энэ насандаа ийм хачин Болор цом үзээгүйг, шүүгчид дээдсийн өмнө ямар чих зөөлөн болохыг, зохиолчдын байгууллага толгойноосоо өтөж ялзарсныг, зохиолч, яруу найрагчид эх хэлний дархлаа, алтан аргамжаа болохыг үл өгүүлэн өгүүлэх ину:

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж “Тийн ялгуусан” хэмээх харагчин усан могой жилийн сар шинийн баярын босгон дээр зарлиг гаргаж, олон жилийн хөдөлмөр зүтгэл, бүтээл туурвил, ажил амжилтаараа онцгойрсон багш, эмч, малчин, барилгачин, эрдэмтэн, жолооч, тогооч, офицер, төрийн албан хаагч, жүжигчин зэрэг зарим хүнд өчигдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Ардын болон Гавьяат цол, төрийн одон, медаль хүртээжээ.

“Ану хатан” хэмээх түүхэн уран сайхны киног амжилттай бүтээж өнгөрсөн 01 дүгээр сарын 18-нд нээлтийн хийж олон олон үзэгчдийн талархалыг хүлээгээд буй “Шүүдэр” продакшны уран бүтээлчид санаачлан Монголын кино урлагийн зөвлөл, “Соёмбо” кино театртай хамтран өнөөдөр кино урлагийн ахмадууд буюу алтан үеийн алдар гавъяатнууддаа хүндэтгэл үзүүллээ. Тус арга хэмжээнд АЖ Г.Очирбат, АЖ Г.Мягмарнаран, өнөөдөр МУГЖ цол хүртэж байгаа Ш.Дэлгэржаргал нарын олон ахмадууд уригдан оролцжээ.

Берлинд жил бүр уламжлал болон зохиогддог олон улсын кино наадам 2013 оны 2 сарын 7-нд эхэлсэн. Берлины 63 дахь удаагийн кино наадам Хятадын найруулагч Вонг Кар Вайн бүтээл “Их мастер” киногоор эхэлжээ. Гэхдээ энэ кино наадамд өрсөлдөөгүй байна. Нийтдээ Берлины кино наадамд 19 кино өрсөлдөж байгаа аж.

Попын хатан хаан хэмээн хүндлэгдэж ирсэн Уитни Хьюстоныг мөнхлөн үлдээх соёлын үнэт хөшөө, дурсгалууд олны хүртээл болсон билээ. Харин нэрт дуучныг алдаршуулах өөр нэгэн бүтээл 200 жилийн түүхтэй Лондон хотын “Madame Tussauds” музейд хадгалагдаж байгаа ажээ.

Энэ удаагийн “Mobile news”-ээр өнгөрсөн онд 15 насныхаа ойд зориулаж гурван ч удаа тоглолтоо зохион байгуулаж үнэнч шүтэн бишрэгчид, дэмжигчид нартайгаа ойн баяраа нижгэр тэмдэглэж өнгөрүүлсэн “Sweetymotion” хамтлагийн дуучин Г.Сүндэрмаатай ярилцаж “Г.Сүндэрмаагийн найз залуу “Шинэ дэлхий телевиз”-ийн захирал гэнэ” гэсэн гарчигтай мэдээллийн тодруулгыг авлаа. Түүний талаархи олон олон сөрөг мэдээлэл хэвлэлээр цацагддаг хэдийн ч тэр бүр хариулт өгөөд байдаггүй нэгэн билээ. Тэрээр сүүлийн үед амнаас ам дамжин яригдаж, хэвлэлүүдээр цацагдаад буй, гэр бүлтэй телевизийн захиралыг насныхаа ханиар сонгож ээ гэсэн мэдээлэлд