Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Жениффер Антонитой учирч салсан ч харамсдаггүй
Нийгэм

Жениффер Антонитой учирч салсан ч харамсдаггүй

Урлаг Урлаг19/02/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
antoni1384957662013-02-19-14-15[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Өдгөө 44 настай ч залуу, эрч хүчээр дүүрэн харагдах дуучин Жениффер Лопез шинэхэн амьдралаа зохиогоод нэлээн хэдэн жилийг ардаа орхижээ. Тэр одоо хоёр хүүхдийн ээж, олны хайртай дуучин хэвээр байсаар. Ингээд түүний хувийн амьдралын талаархи ярилцлагыг орчуулан хүргэж байна.



-Хоёр ихэр төрснөөр амьдралд тань томоохон эргэлт гарсан байх?

-Хүн хүүхэдтэй болохоор бүх л зүйлээ тэдэндээ зориулахыг чин сэтгэлээсээ хүсдэг юм байна. Хэдийгээр бүх зүйлээ өгч байгаа ч гэсэн эцэг, эх нь байж чадахгүй байгаа мэт сэтгэгдэл төрж ч байх шиг. Тэднийхээ төлөө бүхнийг хийхийг хүссэн, дотроос адгасан тийм нэг хүсэл мэдрэмж төрөх нь нэг бодлын сайхан ч юм шиг.



Ер нь хүнийг өөрийнх эрхгүй хичээхгүй л болохгүй гэх мэдрэмжийг төрүүлдэг юм байна. Хэдийгээр би өмнө нь охинтой болоод энэ мэдрэмжийг авч байсан ч гэсэн хэсэг хугацаанд энэ зүйлийг мартсан байж



-Та ер нь хэр “хатуу” ээж вэ?

-Би ер нь хүүхдүүддээ аль болох л зөөлөн хандаж эрхлүүлэх гээд байдаг. Мэдээж эх хүний уян зөөлөн чанар, хүүхдээ гэсэн сэтгэл л байх. Тэгээд ч би өмнө нь охин төрүүлсэн болохоор зөөлөн болчихдог байж мэднэ.  Гэхдээ тодорхой хэмжээнд чанга хатуу байхыг боддог.



Мэдээж чанга хатуу байна гээд хэтрүүлэхгүй. Нөхөр маань мэдээж зарим тохиолдолд хүүхдүүддээ чанга, зөөлөн хандах асуудалд хязгаарлалт тавьж хорьдог.



-Охин, хүү төрүүлэхэд огт өөр мэдрэмж төрөв үү?

-Миний охин ер нь их зөөлөн. Би түүнийг, охин маань ч намайг сонсч ярилцдаг. Харин хүү огт өөр юм. Часхийсэн дуутай, дүрсгүй. Гэхдээ л адилхан миний хүүхэд учраас хэдийгээр чанга орилж, дүрсгүйтдэг ч хөөрхөн л байдаг.



-Таны хувьд экс нөхөр Марк Антонитойгоо ямар харилцаатай байдаг вэ?

-Бид одоо жирийн найзууд болсон. Тэртэй тэргүй бид хоёр хүүхдийн эцэг, эх шүү дээ. Гэхдээ мэдээж уулзаж, учрах тал дээр хатуу байр суурь дээр зогсдог. Тэгсэн ч яах вэ дээ. Би түүнтэй омог бардам, залуу насандаа учирч салсан, алдсан ч байж болно. Гэхдээ л тэр миний амьдралын бас л нэг хэсэг шүү дээ. Харамсах зүйл алга.



…Энэ үеэр түүний менежер Бэнни Мединатай дуучин бүсгүйн талаар хэсэг хором хөөрөлдөхөд “Тэр саяхан Vogue” сэтгүүлийн нүүрэн дээр зургаа авахуулсан. Хэдийгээр маш дур булаам, эрчтэй бүсгүй харагдаж байгаа ч гэсэн Макс, Эмми ихрүүдээ өсгөхийн хажуугаар ажлаа амжуулахаар нэлээн хичээж байгаа.



Их ажлынхаа хажуугаар тэд гэр бүлээрээ аялалд явахаа ч амжуулдаг. Хүүхдүүдээ харна, гэрийнхээ ажлыг хийнэ, загварын шоу, дуу бичлэг, клип, кино, American Idol  шоуг шүүх гээд асар завгүй ажиллаж байгаа. Гэхдээ тэр ажилдаа үнэхээр дуртай дайчин эмэгтэй” гэв.



Б.Золзаяа

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Мисс, загвар өмсөгч Х.Бадамгэрэл: Монгол нэр, төрийн далбаа, үндэсний төлөөллийн эрхийг хэн нэгэн дур мэдэн ашиглаж болохгүй

23/09/2026
Нийгэм Урлаг

Батмөнх Даян хааны тухай дуу бүтээн дүрсжүүлжээ

22/09/2026
Нийгэм Урлаг

Үндэсний номын баярын дээд шагналуудыг гардууллаа

20/09/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Реппер, продюсер Jay-Z баримтат цувралдаа Biggie, Tupac-ын зөрчлийн талаар ярьжээ

23/09/2026

Кит Харингтон “Game of Thrones”-ын Жон Сноугийн тухай спин-оффыг дахин хийх боломжтой гэлээ

23/09/2026

Тейлор Свифт шинэ “Patient Zero” синглээ зарлаж, цуглуулгын тусгай CD-нүүдээ танилцууллаа

23/09/2026

Махершала Али “Blade” кино хийгдээгүй нь Кевин Файн карьерын хамгийн том бүтэлгүйтэл гэв

23/09/2026

Мелисса МакКарти “The Murder of JonBenét Ramsey” цувралын зураг авалтын үеэр сэтгэлзүйчтэй ажилласан тухайгаа ярьжээ

23/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.