Ангилал: Нийгэм

“Бүрэнхий” киноны гол дүрийн одод салсанаас хойш гадаадын хэвлэл мэдээллээр тэдний харьцаанд гарсан өөрчлөлт бүрийг мэдээлж байгаа. Зарим сайтууд бүр Роберт Стюартыг уучлах нь зөв үү?, буруу юу? гэдэг санал асуулга хүртэл явуулж байгаа.

Жүжигчид ямар ч хариу өгөхгүй байгаа бөгөөд өнгөрсөн долоо хоногт Роберт юмаа баглаж аваад хоёр тийш болцгоосон гэнэ.

Холливудаар зогсохгүй дэлхий дахинд өөрийн өвөрмөц дүр төрхөөрөө гарч ирсэн түүнийг хоёр дахь Лэди Гага гэлцдэг. Арга ч үгүй биз, Лэди Гагагаас дутахааргүй этгээд имижтэй ч гэлээ түүнээс хамаагүй тачаангуй том хөх, өгзөгтэй хэмээн ярьцгаадаг. Хурц тод өнгөөр гоёдог бүсгүй Nicki Mirraj-тай “Marie Claire” сэтгүүл халуун дотноор шивнэлдсэнийг та бүхэндээ хүргэе.

Нийслэл хотод замын ажил хийгдэж, зарим замыг хэсэгчлэн хаагаад байгаа. Харин амралтын өдөр буюу өнөөдөр, маргааш хоёр зарим замыг хааж, замын ажил хийхээр болжээ. Тодруулбал, Хан-Уул дүүргийн нутаг, Гандийн гудамж, Сүхбаатар дүүрэг Нэгдүгээр төрөхийн арын туслах зам, Сонгинохайрхан дүүрэг Драгон төвийн арын орон сууцны хороолол доторх зам, Баянгол дүүргийн нутаг модны хоёрын замын хөдөлгөөнийг өчигдөр орой 22.00 цагаас энэ сарын 28-ны 09.00 цаг хүртэл хязгаарлаж зам сэтлэлтийн ажил хийхээр боллоо. Иймээс энэхүү хаалттай замуудаас бусад замыг сонгож хөдөлгөөнд оролцохыг жолооч нарт замын цагдаагийн газраас анхаарууллаа.

Манай улсын Ургамал хамгааллын хүрээлэн өнөөдөр ОХУ-ын Хөдөө аж ахуйн төвтэй хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа. Уг гэрээнд гарын үсэг зурснаар манай хоёр улс ойрын таван жилд ургамал хамгааллын чиглэлд хамтран ажиллах боломж бүрдэж байгаа юм.

Лондоны металлын бирж дээр тонн зэсийн үнэ өнөөдөр 7510 ам.долларын үнэтэй байна. Тус металлын бирж дээр тонн зэсийн ханш энэ сарын 19-нд 7770 ам.доллар орчимд хэлбэлзсэн. Үүнээс хойш таван өдрийн дараа буюу одоогоос хоёр хоногийн өмнө тонн зэсийн үнэ 7390 ам.доллар болтлоо унасан юм. Энэ нь таван өдрийн хугацаанд зэсийн үнэ 380 ам.доллараар унасан үзүүлэлт.

Олныг алмайруулсан гурван “хөхтэй” хатагтай Кейт Бекинсэйл болон төвийг сахисан донж маягтай хатагтай Жессика Бил нар шинжлэх ухааны адал явдалт “Өнгөрснийг нэг бүрчлэн санахуй” буюу “Total Recall” киноны сурталчилгааны ажилд оролцсоор байна. “Total Recall” киног 1990 онд Паул Верхоевен найруулсан бөгөөд тухайн үедээ 50-60 сая ам долларын хөрөнгөөр бүтэж, 261.2 сая ам долларын ашиг олж байжээ. Тэгэхэд гол дүрд нь Арнолд Шварценеггер, Рачэл Тикотин, Шарон Стоун нар тоглож байв.

Арлын Япон оронд дэлхийн хамгийн олон хөгжимчин оролцсон дөрвөн чавхдаст жижиг хавай гитарын ансамбль чуулжээ. Японы нэгэн усан боомтод 2000 гаруй хөгжимчин дөрвөн чавхдаст жижиг хавай гитарыг нэгэн зэрэг эгшиглүүлж, дэлхийн нэгэн шинэ амжилтыг тогтоон Гиннессийн амжилтад бүртгүүлсэн байна. Өмнө нь Японы сумо бөхийн барилдаанд зодоглож явсан Хавай нутгийн бөх Конишикигийн хэлснээр хуран цугларсан хөгжимчид түүний зохиосон “Aloha Mahalo A Hui Ho” хэмээх дууны аяыг тоглосон аж.

“Ядуусын хорооллын саятан” киног найруулсан Оскарын шагналт найруулагч Дэнни Бойл хатан хаан II Элизабетаг нээлтийн ёслолын үеэр “шүхрээр буулган”, даашинзыг нь сөхөж, эрхэм дээдсээ жижигхэн шоглоод авчээ. Мэдээж хатан хаан өөрөө шүхрээр буугаагүй боловч орлон тоглогч жүжигчин хатан хааныхтай адилхан хувцасласан байсан гэнэ. Энэ шоглоомыг хараад гадаадын зочид гайхаж байсан ч Англичууд зүгээр л инээмсэглэцгээж байжээ. Харин жинхэнэ хатан хаан энэ үеэр Букингемийн ордонд 007 тагнуул Жеймс Бондын дүрийг бүтээсэн англи жүжигчин Дэниэль Грегээр хамгаалуулан нээлтийн ёслолыг үзэхээр явж байсан гэнэ.

Их Британид чанартай бүтээлээрээ танил болоод байгаа Японы амьд хөгжмийн хамтлаг Монголд удахгүй ирэх гэнэ. “Taffy” хамтлаг нь дөрвөн гишүүнтэй бөгөөд вокалист, ритм гитарчин Айрис, басс гитарчин Койчин, гоцлол гитарчин Асано, бөмбөрчин Кен гэсэн бүрэлдэхүүнтэй юм байна.

Холливудын нэрт жүжигчин Деми Мур Шинэ Зеландын жүжигчин эр Мартин Хендерсонтой найзлах болжээ. Тэд өнгөрсөн долоо хоногт Коннектикутад хамтдаа хооллож, гадуур зугаалсан гэнэ. Life&Style-ийн баталж буйгаар бол Деми, Мартин хоёр нэг байшинд шөнийг хамтд өнгөрүүлсэн ажээ. Мурын шинэ амраг өөрөөс нь 12 дүү юм байна.