Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Оддын амьдрал»Төгөлдөр хуурч Б.Чинбат тайзнаа эргэн ирлээ
Оддын амьдрал

Төгөлдөр хуурч Б.Чинбат тайзнаа эргэн ирлээ

Урлаг Урлаг08/06/2020Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
151354954118942020-06-08-09-44[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

   "Sweetymotion” хамтлагийн продюсер, “Никитон” хамтлагийн даралтат хөгжимчин Б.Чинбат тайзнаа эргэн ирлээ. Тэрбээр өчигдөр /2020.06.07/ “The Voice of Mongolia” шоу нэвтрүүлгийн хагас шигшээ тоглолтын салхийг хагалж, уран бүтээлийнхээ дээжийг өргөсөн нь үзэгчдэд гэнэтийн бэлэг байв.

Продюсер Б.Чинбат БНСУ-ын Сөүл хотноо элэг шилжүүлэн суулгах хагалгаанд орж, өнгөрөгч дөрөвдүгээр сард тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн билээ. “Sweetymotion” хамтлагийн дуучин, түүний эхнэр Ц.Сарнайгийн хувьд ханийнхаа донор болж, тэдний хагалгаа амжилттай болсон юм.

   Үхэл, амьдралын зааг дээр байсан авьяаслаг залуу уран бүтээлч эрүүл, саруул болж, эргэн тайзнаа хөгжмөө тоглох мөчийг үзэгчид тэсэн ядан хүлээсэн нь лавтай.  Түүний гэргий Ц.Сарнай манай сайтад өгсөн ярилцлагадаа “Эх нутагтаа эрүүл саруул болоод эргээд ирэх үнэхээр сайхан байна. Биесүүд сайн байна. Одоо Хавдар судлалын үндэсний төвийн элэгний өвчин судлалын багийнхан болон БНСУ-ын эмчийнхээ хяналтад байгаа. Мэдээж гурван сайхан үрээ орхиод аав, ээж нь хоёулаа том хагалгаанд орно гэхээр гэр бүлийнхэн маань ч битүүхэндээ сэтгэл нь зовниж л байсан. Бид хоёр ийм сонин гайхамшигт хувь тавилантай байжээ. Энэ бол хувь тавилан, агуу хайр, итгэл, хүсэл, тэмүүлэл, тэвчээр хатуужил, хариуцлага гээд их л олон зүйл хэлмээр байна” гэдгийг хэлж байсан юм.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Оддын амьдрал Урлаг

Шон Комбс толгойдоо гэмтэл авчээ

17/10/2026
Оддын амьдрал Урлаг

“Оскар”-ын хоёр удаагийн шагналт Хилари Свонк гурав дахь хүүхдээ хүлээж байна

17/10/2026
Оддын амьдрал Урлаг

Дуучин Ж.Замилан “Амьдрах хугацаа минь гурван сар хүрэхгүй болсон байна” гэв

16/10/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Аль Пачино “SAG-AFTRA”-гийн насан туршийн амжилтын шагнал хүртэнэ

19/10/2026

BBC телевиз Ж.К.Роулингийн амьдрал, уран бүтээлийн тухай хоёр ангит баримтат кино бүтээнэ

19/10/2026

Коби Брайнтын охин Наталья Брайнт “Victoria’s Secret”-ийн тайзнаа алхлаа

19/10/2026

ФОТО: “Victoria’s Secret” загварын шоунаас

19/10/2026

Хөдөлмөрийн баатар А.Долгор, Л.Солонго нар “Дүүрэн сайхан Монгол” уран бүтээлээ толилууллаа

19/10/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.