Ангилал: Нийгэм

Монголын нэрийг дэлхийд дансалж, Гиннесийн номонд бүртгүүлэх нэгэн бүтээл өнөөдөр нээлтээ хийж олны хүртээл болох гэж байна. Тодруулбал Монголын нууц товчоо, Чингис хааны амьдралын гол гол үйл явдлуудыг 108 метр эсгий дээр зээгт ширмэл оёдлоор урласан нэгэн хосгүй бүтээл юм.

Монгол Улсад телевизийн салбар үүсч хөгжсөний болон Монголын Үндэсний олон нийтийн радио телевиз үүсэн байгуулагдсаны түүхт 50 жилийн ой тохиож байна. Түүхэн ойгоо тохиолдуулан хагас зуун жилийн түүхтэй Монголын Үндэсний олон нийтийн радио телевизийн хамт олон үзэгч түмнийхээ санал бодлыг сонсох, хөтөлбөрийн бодлогоо танилцуулах зорилгоор Сүхбаатарын талбайд нээлттэй өдөрлөг зохион байгуулж байгаа юм.

Улсын драмын эрдмийн театрын хамт олон Архангай, Завхан, Хөвсгөл аймгуудад аялан тоглолтоо хийхээр аян замдаа гарцгаажээ. Мэргэжлийн урлагийн ууган байгууллага болох манай театрын хамт энэ жилийн хаврын аялан тоглолтоо Дорнод, Сэлэнгэ, Дархан-уул, Орхон аймгуудад амжилттай зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ удаагийн аялан тоглолтын бүрэлдэхүүнд театрын ахмад, дунд, залуу үеийн төлөөлөл болсон МУАЖ С.Сарантуяа, МУГЖ Ж.Оюундарь, СТА Б.Нармандах, С.Болд-Эрдэнэ, Г. Амгаланбаатар, Ц.Цэрэнболд, Э.Тодгэрэл, М.Тогтохжаргал зэрэг жүжигчид, арын албаны 40 орчим хүний бүрэлдэхүүнтэй явах гэж байна.

Хөгжим бүжгийн коллеж хэмээн алдаршиж ирсэн Монгол улсын консерваторийн түүхт 80 жилийн ойд зориулсан Рок попын бүх оддын “МИНИЙ ХӨГЖИМ БҮЖИГ” тоглолт 2017.09.15-ны 19:00 цагаас Улаанбаатар Паласын Концертын их танхимд ганцхан удаа тоглогдох гэж байна.

“Чингисийн хүүхдүүд” уран сайхны кино ирэх сарын 10-нд Монголд нээлтээ хийх нь ээ. Хурдан морины унаач хүүхдүүдийн тухай өгүүлэх найруулагч Д. Золбаярын бүтээл “Чингисийн хүүхдүүд” киног бүтээхэд нэг тэрбум 200 сая төгрөгийн төсвийг зарцуулсан байна.

Үзэсгэлэнт жүжигчин бүсгүй Dior ордны сүрчигийг сурталчлах болсоор нилээд хэдэн жил болж буй.Miss Dior цуглуулга Eau de Parfum сүрчигээ шинэ хувилбараар гаргаж,түрхсэн эхний секундээс л танд таалагдана гэж бүтээгчид нь амлаж байна.