Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»“Тhe Odyssey” кино “Universal”-ын түүхэн дэх хамгийн их орлого олсон кино болжээ
Кино

“Тhe Odyssey” кино “Universal”-ын түүхэн дэх хамгийн их орлого олсон кино болжээ

Урлаг Урлаг16/09/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Кристофер Ноланы найруулсан “Тhe Odyssey” кино дэлхийн кино зах зээлээс 1.677 тэрбум гаруй ам.долларын орлого олсноор “Universal Pictures” студийн түүхэн дэх хамгийн их орлого олсон кино болсон тухай “The Hollywood Reporter” сэтгүүлд мэдээлжээ.

Хомерын туулиас сэдэвлэн бүтээсэн уг бүрэн хэмжээний кино 2015 онд дэлгэцнээ гарсан “Universal Pictures”-ийн “Юрийн галавын ертөнц” киног кассын орлогоороо давсан байна.

Одоогоор уг кино дэлхийн кино театруудаас хамгийн их орлого олсон кинонуудын жагсаалтын 12 дугаарт бичигдэж байгаа бөгөөд цуврал биш кинонуудаас бүх цаг үеийн хамгийн их орлого олсон гурав дахь бүтээл болж байна.

“Энэ бол бүхэл бүтэн үеийнхний хувьд хүмүүсийг кино театрт дахин цуглуулж, хамтдаа кино үзэхэд уриалан дуудсан чухал үйл явдал юм” гэж NBCUniversal Entertainment компанийн ТУЗ-ийн дарга Донна Лэнгли мэдэгджээ.

Дэлхийн кино театруудын дэлгэцнээ долоодугаар сарын 17-нд гарч эхэлснээсээ хойш “Тhe Odyssey” дэлхийн кино зах зээлд түүхэн амжилтуудыг үзүүлсээр байгаа юм. Тухайлбал, уг кино R үнэлгээтэй кинонуудын түүхэн дэх хамгийн их орлого олсон бүтээл болжээ. Мөн IMAX-ийн түүхэн дэх хамгийн их орлого олсон бүрэн хэмжээний кино болсон байна. Түүнчлэн найруулагч Кристофер Ноланы хамгийн их орлого олсон кино болжээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

“Top Gun”, “Alien” киноны од Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ

01/11/2026
Кино Урлаг

Мэттью Перригийн тухай баримтат кино нээлтээ хийлээ

01/11/2026
Кино Урлаг

Өнөөдөр жүжигчин, дуучин Б.Батмэндийн төрсөн өдөр

01/11/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

ФОТО: “Тэнгэрийн элч Тэмүүжин” түүхэн жүжгээс

02/11/2026

“Торгоны зам-4” олон улсын уралдаант наадамд Монгол хүүхдүүд амжилттай оролцлоо

02/11/2026

Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Б.Энхнаран “Хөөрхөн Халиун” тоглолтоо хийнэ

02/11/2026

Ардын жүжигчин И.Одончимэг “Өвөрхангайн алдартан” боллоо

02/11/2026

Морин хуурч Б.Төгөлдөр олон улсын наадмын дэд байрт шалгарчээ

02/11/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.