Продюсер, зураглаач Д.Ангараг АНУ-ын Кино академийн дээд шагнал Оскарын Гадаад хэл дээрх кино төрөлд Монгол Улсаас нэг киног нэр дэвшүүлэх бүрэн эрхт Академийн гишүүн болсон. Тэрбээр 2017 оны 89 дэх Академийн шагнал Оскарын гадаад хэл дээрх кино номинацид “Хувьсал” продакшны бүтээл “Атганд үлдсэн эрдэнэ” уран сайхны киног нэр дэвшүүлжээ. Одоогоор шилдэг гуравт үлдэх эсэхийг хэлэх боломжгүй байгаа аж.
Ангилал: Нийгэм
James Bond 007 киноны Skyfall, Rocky киноны Eye of Tiger, Gonna Fly now, Mission Impossible гэх зэрэг Дэлхийн болон монголын шилдэг киноны дуу хөгжмүүд эгшиглэх “MOVIE SWING” тоглолт 12 сарын 02-ны 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдох гэнэ.
Танд хэрэв инстаграм хуудас байдаггүй бол сонирхоод үзээрэй. Баян чинээлэг эцэг эхтэй хүүхдүүд мөнгөөр тоглож, ядуу байхаа больж үз хэмээн…
2016 оны 11 дүгээр сарын 14-18-нд ОХУ-ын Ставрополь хотын Хойд Кавказын холбооны их сургууль дээр болсон бүх оросын III форумын хүрээнд “Студент года-2016” үндэсний шагналын уралдаанд Улс түмний найрамдлын их сургуулийн магистрын 1 дүгээр дамжааны оюутан Цэрэнсүрэнгийн Лхагвацэнд шилдгүүдийг ардаа орхин түрүүлжээ. Түүний гаргасан энэхүү амжилтад ОХУ-д суугаа Элчин сайд Б.Дэлгэрмаа баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүлсэн байна.
Киног амьдруулдаг хамгийн чухал зүйл бол яахын аргагүй амьд дүрслэл бүхий хөгжим юм. Тэгвэл кино сонирхогч та бидний сэтгэл зүрхэнд хоногшсон Дэлхийн болон Монголын олон сайхан киноны хөгжмүүд улсын Филармонид эгшиглэх нь ээ.
Гэрэл зурагчин СТА С.Бадамхандын “Дулаан гар” гэрэл зургийн үзэсгэлэн энэ сарын 28-наас ирэх сарын 2-ныг дууустал Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд болно. С.Бадамханд нь ОХУ-д гэрэл зургийн мэргэжил эзэмшээд 30-аад жил уран бүтээлээ туурвиж байна. Энэ удаагийн үзэсгэлэн нь түүний анхны бие даасан үзэсгэлэн болж байгаагаараа онцлогтой ажээ.
БНХАУ-аас Монгол улсад суугаа ЭСЯ болон БНХАУ-ын Чинхай мужийн соёл, сонин мэдээ, хэвлэлийн тэнхимээс хамтран зохион байгуулж буй “Чинхай үндэсний гар урлал”-ын үзэсгэлэн өчигдөр буюу 11-р сарын 25-нд Улаанбаатар хот дахь Хятадын соёлын төвд нээлтээ хийлээ. Энэхүү үзэсгэлэнгийн нээлтэнд БНХАУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны соёлын зөвлөх хатагтай Ли Вэй болон Чинхай мужийн соёлын тэнхимийн төлөөлөгчид нээлтийн үеэр үг хэлсэн юм. Уг үзэсгэлэнг Чинхай мужийн ястан үндэстний соёл, гар урлалыг Монголчуудад таниулах, туршлага солилцох зорилготой нээсэн байна.
Ямар нэгэн бизнесийг “нойлоос” эхэлнэ гэдэг үнэхээр бэрхшээлтэй. Гэвч бусад орнуудыг бодвол компани байгуулахад хамаагүй хялбар газрууд бас байна.
1924 оны 11-р сарын 26-нд Монгол улс анхны үндсэн хуулиа батлаад Богд Хаант Монгол улсаас Бүгд Найрамдах Монгол Ард Улс /БНМАУ/ болон дэлхий дахинаа тусгаар тогтнолоо зарлаж байжээ.
“Сүү амтагдсан шүлгийн мөрүүд” группын “Оны шилдэг шүлэг” шалгаруулж, уран бүтээлчдээ дэмжин яруу найргийг сурталчилан дэлгэрүүлэхэд наадмын зорилго оршино. . Наадмын нэг, хоёрдугаар шатыг онлайнаар явуулан 40 хүний бүрэлдэхүүнтэй шүүгчдийн баг шүүхээр зохион байгуулж, шүүгчдийн нэр хаягийг кодлон нууцлахаар тогтоосон. Шүүгчдэд оролцогчдын тооноос хамааран 10аас 15н шүлэг очих ба нэг оролцогчийн шүлэг 5 шүүгчид хувиарлагдан очно. Шүүгч хувиарлагдан ирсэн шүлгүүдийн тоогоор оноо өгөх ба Оноог давхардуулахгүйгээр хамгийн муу гэж үзсэн шүлэгтээ 1оноо өгч өгсүүлэх зарчимаар оноо өгсөөр хамгийн шилдэг гэж үзсэн шүлэгтээ хамгийн өндөр оноог өгч шүүнэ.
