Монгол Улсын Филармонийн “Баянмонгол” жазз найрал хөгжмийн “City Swing” jazz night буюу “Их хотын дагшаа” жазз тоглолт 2016 оны 11-р сарын 18-нд 19:00 цагт Улсын Филармонийн концертын танхимд ганцхан удаа тоглогдох гэнэ. Энэхүү тоглолт нь 3 дах жилдээ тоглогдох гэж байгаа бөгөөд анх “Баянмонгол” жазз найрал хөгжмийн удирдаач С.Саруул-Од /СТА/ санаачлан эхлүүлж байжээ. Дэлхийн жазз хөгжмийн томоохон төлөөлөгчдийн бүтээлүүдээс сорчлон тоглож Монголын үзэгч, сонсогчдодоо жазз бүтээлүүдийг толилуулдгаараа онцлогтой тоглолт юм. Мөн цаашид жил бүр уламжлал болгон тоглохоор төлөвлөөд байгаа аж.
Ангилал: Нийгэм
Учир нь тэдний алган дээр байгаа Хар цэг тэднийг аюулд орсныг илтгэж байгаа юм. Өнгөрсөн жилээс сошиал медиа хэрэглэгчид гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хүүхэд эмэгтэйчүүдэд зориулан “Хар цэг” (Black dot) аяныг хэрэгжүүлж эхэлжээ.
Киноны амин судас, утга санаа, сэтгэл хөдлөл, өгүүлэмжийг танд хүргэх гол түлхүүр бол яах аргагүй хөгжим билээ.
Их Британийн Людо гэсэн хочтой муур Гиннессийн амжилтын номонд оржээ. Хоншоорноосоо, сүүлний үзүүр хүртэл 119 см урттай Людо, 2013 онд ертөнцийн мөнх бусыг үзүүлсэн өмнөх амжилтын эзэн муурнаас ердөө л дөрөвхөн см
Секс хүүхэлдэйгээр сексийн хэрэгцээгээ хангадаг нэгэн залуу худалдах гэж байгаа бараагаа хүүхэлдэйндээ өмсүүлэн зургийг нь зарын сайтад байршуулжээ.
Аз нь таарсан уу? Худалдаачин эрийн бараа бүтээгдэхүүн гүйлгээ сайтай байгаа гэнэ. Секс хүүхэлдэйг өөр зориулалтаар ашиглаж болох л юм байна.
Монгол бахархлын өдөр бол Чингис хааны үлдээсэн соёлын баримтат өвийг хойч үедээ таниулж, эх оронч хүмүүжил, итгэл үнэмшлийг гүн бат болгох соёл гэгээрлийн өдөр юм.
Эл өдөрт зориулан 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдөр буюу өчигдөр Монгол Улсын Үндэсний номын сан соёл гэгээрлийн буухиаг түүчээлэн олон нийтэд өөрийн алтан хөмрөгтөө хадгалж буй Чингис хаан болоод түүнтэй холбоотой ховор чухал ном судрууд, түүхэн сурвалж бичгээс сорчлон танилцууллаа. Тодруулбал, 1926 онд хуулж Монгол Улсын Үндэсний номын санд хадгалсан Хэрлэн барсын Чингисийн Тугийн тахилгын сүмийн сан тахил, өчигийн гар дэвтэр, 99 зүйлийн хувилбар бүхий Чингис хааны төлөг үзлэгийн судар, 1923 онд Монгол бичгийн хэвлэлийн хороог үүсгэн байгуулагч Тэмгэтийн хэвлүүлсэн Чингис болон их хаад хатадын хөрөг зургийн цомог болон Чингис хааны өв үзэсгэлэн, Чингисийн тухай судалгааны сүүлийн үеийн номууд зэрэг багтана.
Монголын урлагийг дуу хуургүйгээр төсөөлөх аргагүй. Тэгвэл дуунд дуртай дуучин Монгол түмэндээ зориулж Монголын зохиолчдын эвлэлийн шагналт яруу найрагч Л.Гаваасүрэн, Урлагийн гавъяат зүтгэлтэн хөгжмийн зохиолч Д.Цэцэрлэг нар хамтран нийтийн дуучид болоод рок попын дуучдын хамтарсан тоглолтыг Монгол түмэндээ зориулах гэж байна.
Дэлхийн хамгийн алдартай хосын тоонд зүй ёсоор ордог дуучин Бионси реппер Жэй зи нар өнгөрсөн “Halloween”-ий баяраар барбины дүрд хувирчээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд Филаделфиа оркестрийн Гадаад харилцаа хариуцсан Элчин сайд Владимир Петровичийг хүлээн авч уулзлаа. 2016 оны гуравдугаар сард Монгол Улсаас АНУ-д суугаа элчин сайд н.Алтангэрэл Улаанбаатар хотыг төлөөлж, Филаделфийн оркестрийн захирал А.Вулгамортой “Хамтын ажиллагааны санамж бичиг”-т гарын үсэг зурсны дагуу дөрөвдүгээр сард тус оркестрийн менежер хатагтай Кэйтээр ахлуулсан ложистикийн баг Улсын филормони, Улсын Дуурь бүжгийн эрдмийн театр, Хөгжим бүжгийн коллеж зэрэг мэргэжлийн байгууллагын удирдлагуудтай уулзаж, хамтарсан тоглолт хийхээр ярилцсан тухай танилцууллаа.
Японы Хонда корпорацийг үүсгэн байгуулагч Хонда гуай аврага компаниа олон жил удирджээ. Нас нэлээд дээр гарсан хойноо ТУЗ-ын хурал дээр ялангуяа залуучуудтай санал их зөрөлдөж байгаагаа өөрөө ажигласан байна. Ингээд тэрээр өөрийгөө өмөөрөхийн оронд, өөрийгөө хоцрогдож байна гэсэн дүгнэлт хийгээд шууд тэтгэвэртээ гарчээ. Үүнээс хойш компанийн ажилд нэг ч удаа оролцоогүйгээр барахгүй нас барах хүртлээ хуучин ажил дээрээ ердөө ганц л удаа очижээ.
