Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»17-ноос хойш ойрын 10 жилд байгаагүйгээр хүйтэрнэ
Нийгэм

17-ноос хойш ойрын 10 жилд байгаагүйгээр хүйтэрнэ

Урлаг Урлаг15/11/2016Шинэчлэгдсэн:20/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
9e4a35b6a75d7db4great139231892016-11-15-12-51[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл


Улсын онцгой комисс хуралдаж байна. Хуралдаанаар ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв байдал, болон Нийслэлийн өвөлжилтийн нөхцөл байдал, Цөмийн болон цацрагийн болзошгүй осол, агаарын хөлгийн осол, сүйрлийн үед эрэн хайх, аврах ажиллагааг зохицуулах хороо байгуулах тухай зэрэг асуудлыг хурлаар хэлэлцэж байгаа юм.

Ус цаг уур, орчны шинжилгээний газрын дарга С.Энхтүвшин ирэх сарын цаг агаарын нөхцөл байдлын талаарх мэдээллэхдээ "Энэ сарын 16-наас хойд туйлын хүйтэн агаар Сибирийн хойд хэсгээс Монголын баруун хойд хэсэг рүү орж ирснээс Сибирийн их даралтын орон хүчтэй эрчимжин, 17-25-ныг хүртэлх хугацаанд манай орны нутаг дээр байрлана. Энэ нь сүүлийн 10 гаруй жилд арваннэгдүгээр сард ажиглагдаагүй онцгой хүйтрэлт болох төлөвтэй байна" гэв. Үүнтэй холбоотойгоор энэ сарын 16-нд баруун аймгуудын нутгаар, 17-18-нд ихэнх нутгаар цасан болон шороон шуурга шуурч, зам даваа хаагдах аюултай тул хээр, хөдөө аль болох зорчихгүй байхыг анхаарууллаа.
Мөн энэ сарын 17-нд нутгийн хойд хэсэг цаашдаа нийт нутгаар хүйтний эрч эрс чангарч, шөнөдөө Увс нуур, Идэр, Тэс голын хөндий, Дархадын хотгороор -42-оос -47 хэм, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Онон, Улз, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -30-аас -40 хэм хүрч малын бэлчээрлэлт, авто болон төмөр замын тээвэр, эрчим хүч, дулааны хангамжид хүндрэл учруулах цаг агаарын онцгой нөхцөл бүрдэж буйг анхааруулав. – See more at: http://www.wikimon.mn/content/71806.shtml#sthash.9iMpWTdA.dpuf

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Соёл, урлагийн тоглолт, арга хэмжээний зохион байгуулалтад хяналт тавин ажиллаж байна

02/05/2026
Нийгэм Урлаг

Дорноговь аймгийн Айраг суманд 320 хүний суудалтай Соёлын төв барина

01/05/2026
Нийгэм Урлаг

Бий биелгээг иогтой хослуулах фестивал болно

22/04/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Эртний Египетийн Шинэ хаант улсын үеийн хоёр бунхныг олон нийтэд дэлгэжээ

16/05/2026

Тайландын нутгаас үлэг гүрвэлийн шинэ төрөл зүйл илрүүлжээ

16/05/2026

Гэр бүлээрээ үзэх “Царцаа Намжил” жүжиг тун удахгүй

16/05/2026

“Blackpink” хамтлагийн  Жисү “Dior Cruise” шоунд оролцлоо

15/05/2026

Болгарын дуучин “Еurovision 2026” уралдааны финалын шатанд шалгарлаа

15/05/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.