Дуучин Бейонси нөхөр Жей Зигийнхээ нууц амрагийг илчилсэн талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ. Тэрбээр өчигдөр “Lemonade” буюу “Нимбэгийн шүүс” гэх дуугаа гаргасан бөгөөд энэхүү дууны үг Жей Зи болон түүний нууц амраг Рэчил Роу гэх бүсгүйд зориулжээ.
Ангилал: Нийгэм
“Гэгээн Муза Академи”-аас 13 дахь жилдээ зохион байгуулж байгаа “Гэгээн Муза” олон улсын театрын наадам 2016 оны 05 дугаар сарын 01-07-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулагдах гэж байна. Тус наадамд нэр дэвшсэн бүтээлүүд 4 дүгээр сарын 30-наас 5 дугаар сарын 6-ны хооронд УДЭТ, “Black box” театр, Улсын хүүхэлдэй театрын тайзнаа тоглогдоно. Харин улаан хивсний ёслолын ажиллагаа 5 дугаар сарын 7-ны өдөр 15:00 цагаас эхлэх бол 16:00 цагаас академийн шагнал гардуулах ёслолын ажиллагаа УДЭТ-ын тайзнаа эхэлнэ.
Хэдэн долоо хоногийн өмнө “Ирээдүй рүү буцсан нь-2” киноны гол дүрүүд зочилдог тэр л ойрын ирээдүйтэй хүн төрөлхтөн учран золголоо. Кино бүтээгчдийн төсөөллүүдийн ихэнх нь биелсэнгүй. Гэхдээ л маш их зүйл өөрчлөгджээ. Олон нийтийн сүлжээ хэмээгч бодит амьдралаас ч дутуугүй чухалд тооцогдож, гудмаар утсаа шагайсан хүн зон дүүрч, бодит бус апп хөгжүүлэгчид тэрбум тэрбумыг халааслаж байна. Тэгвэл даяаршил, технологид суурилсан энэхүү их өөрчлөлт хувирал урлагийн ертөнцөд хэрхэн нөлөөлж байна вэ?
Эрчүүд илүүдэл жингээ хасахыг хүсдэг ч цаг нар нь болж өгдөггүй. Өөртөө санаа тавьж эхэлсэн эрчүүд нь GYM-д явдаг. Харин шууд gym-д явахад амархан ядарч бие нь цуцдаг билээ. Мөн ядрахгүй гэж нэмэлтээр уургыг хэрэглэлэг. Энэ нь таны массыг улам нэмдэг бөгөөд буруу жин хасалт гэнэ шүү.
Дэлхийн хоёрдугаар дайн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан түүхтэй. Энэ дайн нийт 60 сая гаруй хүний алтан амийг авч одсон юм. Тийм ээ… Ийм их үнэ цэнээр дэлхийн хүн төрөлхтөнд энх тайван, амар амгалан, аз жаргал, амьдралыг авчирсан ялалтыг үеийн үед мартах учиргүй, магтан дуулахаас өөр аргагүй юм.
Одоогоос хоёр жилийн өмнө “Хамтдаа инээмсэглэе” урлагийн их наадам тусгай сургуулиудын сурагчдын дунд амжилттай зохион байгуулагдаж байсан билээ. Энэхүү наадмыг жил бүр уламжлал болгон зохион байгуулаад өнөө жил гурав дахь удаагаа болохоор тов нь гарав.
Домогт дуучин өчигдөр Миннеаполис хотын Пэйсли Парк дахь гэрийнхээ цахилгаан шатанд нас барсан байдалтай олдсон нь мянга мянган шүтэн бишрэгчдийг нь уй гашууд автуулаад байна. Хэвлэлүүдийн дамжуулж буйгаар Принс нас барахаасаа зургаан хоногийн өмнө мансууруулах бодис хэтрүүлэн хэрэглэснээс эмнэлэгт хүргэгдэн эмчлүүлсэн гэж зарим хэвлэл дамжуулав. Гэхдээ үхлийн шалтгаан тодорхойгүй байгаа тул албаныхан үргэлжлүүлэн шалгалт хийж буй.
Зарим хэвлэлээр түүнийг өөрийнхөө үхлийг эртнээс зөгнөж байсан хэмээн мэдээлжээ. Английн Миррор сонины цахим хуудаст гарсан мэдээлэлд Дэвид Бөүигийн нэгэн клипийг эш татсан байна. Уг клипэнд Принс нас барж, сүнс нь эмнэлгийн байгууламж дээгүүр хөвж буй дүрслэл гардаг нь яах аргагүй үхлээ урьдчилан зөгнөсөн явдал гэж шүтэн бишрэгчид нь тайлбарлажээ.
Герман Улсад оношилгоо, эмчилгээ хийлгэх шаардлагатай, ой зургаан сартай О.Сувд охинд туслах “Зүрхний бяцхан Сувд” нэртэй хандивын тоглолт өнөөдөр 19.00 цагт “UB палас”-ын их танхимд болно.
Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн мэндэсний 100 жилийн ойд зориулан “Ардын бүжиг амьдрал минь билээ” тоглолтыг Монголын бүжгийн урлагийн бүх уран бүтээлчид тоглохор болжээ.
“Монголооороо” төв дэлхий дээр цор ганц байдаг босоо Монгол бичиг, Монгол уран бичлэгийн сургалтынхаа хаврын элсэлтийг авч эхэлжээ.
Тус сургалтанд элссэнээр Монгол бичгээр уншиж бичих чадварыг бүрэн эзэмшихийн зэрэгцээ цахим орчинд ашиглаж чаддаг болно. Мөн уран бичлэгийн чадварыг мэрэгжлийн түвшинд эзэмших боломжтой.
