Өнөөдөр Монголын сайтын холбоо, Улаанбаатар хотын цагдаагийн газар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичигт гарын үсэг зурахад Монголын сайтын холбоог төлөөлөн холбооны Ерөнхийлөгч Х.Мандахбаяр, тэргүүн дэд Ерөнхийлөгч Б.Мөнхдөл, Бизнес хөгжил хариуцсан ерөнхийлөгч Э.Батхүү, Хяналтын зөвлөлийн гишүүн Ш.Амартүвшин, Улаанбаатар хотын цагдаагийн газрыг төлөөлөн тус газрын дарга, туслах комиссар Ч.Болдбаатар, дэд дарга, цагдаагийн хурандаа К.Нямдаваа, Урьдчилан сэргийлэх, олон нийттэй харилцах хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ү.Хосбаяр, Гэмт хэрэгтэй тэмцэх ажил хариуцсан дэд дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд, Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ж.Баясгалан нар оролцлоо.
Ангилал: Нийгэм
Тэд үзэгч түмэндээ “Биелэгдэшгүй төлөвлөгөө” инээдмийн уран сайхны кино нээлтээ хийхэд хоёр хоног үлдлээ. Тус киног Уужим фильмд бүтээсэн бөгөөд продессороор нь С.Насанжаргал, Ерөнхий найруулагчаар Р.Эрхэмбүрэн, ерөнхий зураглаач Б.Гантулга, найруулагч Н. Батнасан, ерөнхий зураач А.Үүрийнтуяа, хөгжмийн зохиолч Г.Хишигбүрэн, зургийн дарга Г.Алтандуулга, дууны найруулаг О.Цэгмэд, дууны оператор О.Пүрэв, гэрэлтүүлэгч Э.Баярбат, эвлүүлэгч Т.Мөнх-Эрдэнэ, нүүр хувиргагч Э.Сувд-Эрдэнэ нар ажиллажээ. Харин МУГЖ Н.Ариунболд, О.Дөлгөөн, Г.Алтаншагай, Б.Болорчулуун, Г.Эрхэмбаяр, Э.Батхүү, Р.Адъяа нар дүрүүдэд тоглосон байна.
48 настай Жулия Робертс жирэмсэн байж магадгүй гэсэн мэдээлэл гараад удаагүй байтал өөр бас нэг алдартан бие давхар болсон байж мэднэ хэмээн ярьцгаах болов. Энэ удаа хөгжмийн ертөнцийн томоохон төлөөлөгч Рианнагийн тухай яриа дэгджээ.
12 настай франц охин дэлхийн ирээдүйг зөгнөн хэлэх болжээ. Зөнч охиныг Каэдэ Убер гэдэг. Францын Монпелье хотод амьдардаг алжир гэр бүлээс гаралтай энэ охиныг Болгарын зөнч Вангагийн хойд дүр гэдэгт эргэлзэхгүй байна.
Их хотын залуусын чөлөөт цагаа өнгөрүүлдэг газрууд нэг үеэ бодвол нэлээн нэмэгдэн, бас ч үгүй соёлжоод байгаа билээ. Тайчдаг, стриптиз үзүүлбэртэй баарууд гэхэд, эмэгтэйгээс гадна эрэгтэй үзүүлбэртэй болоод удаж байгаа.
Эрх чөлөөний дууч Хан Хэнтийн хүү Монгол улсын Төрийн шагналт яруу найрагч Р.Чойномын мэндэлсний 80 жилийн ойн ажлын хүрээнд уран бүтээлийг сурталчлах, уран зохиолын яруу тансагийг мэдрүүлэх, мэргэн, хурц, үнэн үг хойчид ухаарал, хожимд гэгээрэл болох, уран бүтээлийг түгээн дэлгэрүүлэх, алдрыг нь өргөн мөнхжүүлэх зорилгоор “ЧОЙНОМЫН ЕРТӨНЦ” уралдааныг “Хүүхдийн төв номын сан”-гаас санаачлан Р.Чойномын өвийг хамгаалах “ӨД” сантай хамтран Нийслэлийн ЕБС-ийн сурагч нарын дунд зарлалаа.
Улсын гэх тодотголтой мэргэжлийн урлагийн байгууллагууд болох УДЭТ, УДБЭТ, Улсын дуу бүжгийн эрдмийн чуулга, Улсын филармони, Хүүхэлдэйн театрууд ЭЛЭГ НЭГТ МОНГОЛЧУУД сангаас өрнүүлж буй тэрбум төгрөг цуглуулж Монголдоо хавдартай өвчтөнд элэг шилжүүлэн суулгах хагалгааг хийлгэх хандивын аянд нэгдэж тавдугаар сарын 14-нд Улаанбаатар хот болон 21 аймагт зэрэг тоглолтоо хийж бүх орлогоо “Элэг Нэгт Монголчууд” санд хандивлахаар боллоо.
Дэлхийн хоёрдугаар дайн хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн аймшигт дайн байсан. Энэхүү дайнд 61 улс орон, дэлхийн хүн амын 80 шахам хувь нь оролцож, 110 сая гаруй хүн цэргийн албанд татагдсан түүхтэй. Энэ дайн нийт 60 сая гаруй хүний алтан амийг авч одсон юм. Тийм ээ… Ийм их үнэ цэнээр дэлхийн хүн төрөлхтөнд энх тайван, амар амгалан, аз жаргал, амьдралыг авчирсан ялалтыг үеийн үед мартах учиргүй, магтан дуулахаас өөр аргагүй юм.
Зөвхөн үнэнхүү сайн номыг л уншваас зохино. Өөрийн ухаанаа ямар ч сонголтгүйгээр элдэв янзын номоор бордоно гэдэг оюуныхаа хүчийг нэмэхгүйгээр үл барам бүр баллаж хаяна гэсэн үг /Франческо Петрарка/
Өнгөрсөн жилийн мөн өдийд миссүүдийн тоглосон инээдмийн кино нэлээдгүй шуугианыг тарьж, үзэгчдийг байлдан дагуулж байсныг кино сонирхогчид мартаагүй биз ээ. “Хар сувдны нууц” киног бүтээсэн хамт олон өдгөө хоёр дахь уран бүтээлээ нээхэд бэлэн болжээ. Тэд үзэгч түмэндээ”Биелэгдэшгүй төлөвлөгөө” инээдмийн уран сайхны кино тавдугаар сарын 01-нд хүргэхээр бэлдсэн гэдгээ дуулгав.
