Оскарын улаан хивсний ёслолд од бүр өөр өөрсдийн дэгжин гоёлтой ирдэг. Гэвч тэр дундаас онцгойлон хархаас өөр аргаггүй хүмүүс бас байдаг билээ. Учир нь тэдний гоёлыг гоёл гэхээс илүүтэйгээр нүцгэн биеийг алдаршуулах “нүцгэн” хувцаслалт байдаг. Ингээд анх холливудын эмэгтэй оддын “нүцгэн” түүхэн замналыг сонирхуулъя.
Ангилал: Нийгэм
Америкийн Нью-Йоркийн дуудлага худалдааны Christie”s танхимд болсон “Өнгөрсөн ирээдүйрүү харах нь” гэсэн худалдаагаар барималч Альберто Жакометтийн “Зангаж байгаа хүн” гэдэг баримал 141 сая 285 мянган америк доллараар зарагдаж барималуудаас хамгийн өндөр үнэд хүрчээ. 180 см өндөртэй энэ хүрэл баримлыг швейцарийн мастер 1947 онд бүтээсэн юм. Жакометтийн “Алхаж байгаа хүн-1- баримал үүний өмнө 2010 онд 104 сая доллараар зарагдаж байсан юм.
Хүнээр хүн хийх хэцүү гэж Монголчууд ярьцгаадаг. Тэгвэл “сайн” хүн бүтээх нь бүр ч амаргүй байх нь. Өнөөгийн нийгэмд хүүхдийг эд материалаар дутаахгүй л бол болж байна, хүүхдээ өсгөж байна гэх бодол бидний дунд нийтлэг болжээ. Хүүхдээ бие махбодийн хувьд өсгөж болж байна, Харин оюун, сэтгэлийн тухайд бид хэр өсгөж чадаж байна вэ?
АНУ-ын Мичиган хотод амьдардаг 18 настай Adrianne Lewis нь дэлхийн хамгийн урт хэлтэй бүсгүй юм. Түүний хэл зөвхөн ярихад зориулагдаагүй мэт. Чих, хамар нүдэндээ хүрэх нь түүний хувьд ямар ч асуудалгүй ажээ. Түүний хэл нь 10 сантиметр буюу 4 инч урттай юм. Одоогоор гиннесийн номонд хамгийн урт хэлтэй хүн нь Калифорнийн 3,9 инч урттай Ник Стоберлм юм. Adrianne охиныг Гиннесийн номонд бүтргүүлэхээр хөөцөлдөж эхэлсэн байна.
Монгол улсыг сурталчлах олон улсын орчин үеийн хөгжмийн наадам болох Hunnu Music Festival 2015 оны 7-р сарын 14-нд буюу Үндэсний их баяр Наадмын дараах амралтын өдрүүдэд Чингис хааны морьт хөшөөний цогцолборт зохион байгуулагдах гэж байна.
Хоёр дах жилдээ зохиогдох наадамд олон улсын томоохон хөгжмийн фестивалиуд, клубүүдэд аялан тоглодог электроник хөгжмийн шилдгүүд хүрэлцэн ирж, орчин үеийн хөгжмийн төрөл бүрийн урсгалуудаар амьд тоглолтуудаа хүргэх юм.
Найрсаг Улаанбаатар хөтөлбөрийн хүрээнд энэ жилийн “Гэгээн муза” наадам 5 сарын 17-23 -ны өдрүүдэд зохион байгуулагдах гэж байгаа билээ. Улаан хивсний ёслолын ажиллагаа 23-ны 15:00 цагт болох бол 16:00 цагт Академийн шагнал гардуулах ажиллагаа болох юм.
Хөгжмийн зохиолч Л.Минкусын “Дон Кихот” гурван бүлэг, дөрвөн үзэгдэлт “Дон Кихот” балет ДБЭТ-ын тайзнаа тоглогдох гэж байна. Дон Кихот болон Санчо Пансогийн адал явдлаар дүүрэн аяллаас бүтсэн уг балетийг Л.Минкус Сервантесийн зохиолоос сэдэвлэн бүтээжээ.
Монголд хамгийн олон “МАА”-г дуундаа мөнхөлсөн Улаанбаатар чуулгын гоцлол дуучин, СТА Дуламын Баасанжав 2015 оны 5-р сарын 27, 28-ны өдөр “Дунгаамаа” дуун цэнгүүнээ Улаанбаатар чуулгын тайзнаа тоглох гэж байна.
05 сарын 13-нд болох үзвэрүүд
УДЭТеатрт – 19:00 цагт “Үгүйлэгдсэн хайр” уянгын драмын жүжиг
Түмэн эх чуулга – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт
Монгол Улсын Хүнсний Манлай Үйлдвэр “Арвайн Үндэс” компани, МҮБХ хамтран Монгол улсын АРСЛАН цолтнуудад хүндэтгэл үзүүлэх барилдааныг өнгөрсөн амралтын өдөр 24 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. Энэ жилийн АРСЛАН цолны хүндэтгэлийн барилдааны бай шагнал өндөр байсан нь онцлог байлаа.
