Кино бүтээгчид ямар нэг алдаа гаргахгүй тулд дахин дахин нягталж шалгадаг хэдий ч үл анзаарагдам алдаанууд кадрт үлдсээр байдаг.
Ангилал: Нийгэм
Алдарт хөгжмийн зохиолч П.И.Чайковскийн “Нойрссон гүнж” балетыг манай тайзнаа анх 1990 онд тавьж байсан бол энэ сарын 31-нд 17:00 цагаас дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа дахин тоглох гэж байна. Удирдаачаар УГЗ Ж.Бүрэнбэх, Балетмейстер Б.Жамъяндагва /Хөдөлмөрийн баатар, ТШ, АЖ/зураачаар Б.Сосорбарам, хувцасны дизайнераарГ.Оюун, Сэргээн тавьсан МУГЖ Х.Гэрэлчимэг нар ажиллажээ. Сонгодог урлагт хайртай, сонгодог урлагийг сонирхдог хэн бүхнийг энэ өдөр хүрэлцэн ирэхийг урьж байна.
Дэлхийн хамгийн алдартай шоуны нэг Got talent шоу Азид зохион байгуулагдаж байгаа бөгөөд Asia s got talent шоу нь энэ оны гуравдугаар сарын 12-ноос AXN телевизээр Азийн 20 гаруй улс оронд зэрэг цацагдаж эхэлсэн билээ. Тус шоунд Азийн улс орнуудаас мянга мянга оролцогчид ирж оролцсоноос “Хөсөгтөн” хамтлаг сая сая үзэгчид болоод эрхэм шүүгчдэд Монгол ардын урлагийн гайхамшгийг мэдрүүлж тэднийг бишрүүлээд авсан юм. “Хөсөгтөн” хамтлаг тус шоунд маш амжилттай оролцож финалийн шатанд шалгаран үлдээд байсан билээ. Финалын шатны санал асуулга өчигдөр дуусч Монгол орноо төлөөлөн оролцож буй “Хөсөгтөн” хамтлаг элэг нэгт монголчуудынхаа сэтгэлийг дэвтээж хоёрдугаар байрт шалгарчээ.
Улсын Филармонийн гоцлол дуучдын санаачлан хэрэгжүүлж буй БИД НЭГ ГЭР БҮЛ төслийн хүрээнд “Дэлхийн гэр бүлийн өдөр”-т зориулан “Бид нэг гэр бүл” тоглолтоо үзэгч та бүхэндээ өргөн барьж байна. Тоглолтонд Улсын Филармонийн Баянмонгол жазз оркестр, Симфони оркестр, Морин хуурын чуулга, гоцлол дуучид гээд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцох нь.
05 сарын 15-нд болох үзвэрүүд
ҮДБЭЧуулгад – 19:00 цагт “Монголын их хатад” бүжгэн туульс
МБӨргөөнд – 19:00 цагт Авто тээврийн үндэсний 90 жилийн ойг тохиолдуулан “Жолооч миний жаргал” үе үеийнхний уулзалт тоглолт
СТӨргөөнд – 19:00 цагаас Эмоци продакшны “Инээмсэглэл мандтугай” шилдэг номерын түүвэр тоглолт
Түмэн эх чуулга – 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглолт
Дэлхий ертөнц дээрх хамгийн авъяаслаг, гоо үзэсгэлэнт бүсгүйчүүдийг шалгаруулдаг Miss World тэмцээн нь 1951 оноос эхлэн зохион байгуулагдаж ирсэн олон улсын тэмцээн юм. Анх Англи улсын иргэн Эрик Морлейгийн санаачлагаар манай гарагийн хамгийн үзэсгэлэнт бүсгүйг шалгаруулах зорилгоор зохиогдож байсан миссийн тэмцээн өдгөө “ДЭЛХИЙН МИСС” нэртэй болтлоо өргөжсөн байна.
Хүн бүр хотынхоо хөгжилд хувь нэмрээ оруулж байж гэмээнэ нийслэл хот маань улам бүр хөгжинө. Бидний аав ээж, ахмад үеийнхний оюун ухаан, бүтээлч хөдөлмөр, сэтгэл зүтгэлийн хүчээр бий болсон Улаанбаатар хотод бид амьдарч байна. Орчин үеийн хотын түүх нийслэл хотыг Улаанбаатар гэж нэрлэсэн үеэс эхэлжээ. Энэ нь Нийслэлийн МАН-ын байгууллага байгуулагдсан үетэй нас чацуу юм. Нийслэлийн МАН-ын хороо үүсэн байгуулагдсан 90 жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ өдрүүдэд тус байгууллагад залуу нас, авьяас чадвараа зориулж явсан буурлуудаа эргэн дурсаж байна. Тэдний нэг нь Бат-Очирын Алтангэрэл. Тэрбээр 1963-1987 онд Нийслэлийн намын хороог удирдаж байжээ. Өнөөдөр Алтангэрэл агсны гэр бүлийнхэн, намын гишүүд түүний нэрэмжит гудамжны хаягийг шинэчилж, “Алтангэрэл сан” байгууллаа. Түүний хүү Амарсайхан нийслэлийн МАН-ын хороонд ажилладаг. Амарсайхан аавынхаа тухай ийнхүү дурсан ярьж байна.
Соёл урлагийн салбарын уран бүтээлчдийг дэмжих, тэдний хөдөлмөрийг үнэлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас жил бүр уламжлал болгон энэхүү цомын эздийг тодруулан урамшуулдаг уламжлалтай. Долоо дахь жилдээ зохион байгуулж буй эл ёслолын ажиллагааг БСШУЯ-наас шилдэг уран бүтээлчдийнхээ бүтээн туурвих авьяас билгийг нь хүндэтгэн алдаршуулах, нийт уран бүтээлчдэд урам зориг өгөх, бүтээлч өрсөлдөөнийг бий болгох зорилгоор өмнөх жилүүдээс өргөн хүрээнд, ёслол хүндэтгэлтэй зохион байгуулж буйг уран бүтээлчид онцолж байна.
Эх орныхоо хөгжил цэцэглэлт, залуучуудын гоо зүй, бие бялдар зэрэгт үнэтэй хувь нэмэр оруулдаг байгууллагууд бол яахын аргагүй загварын агентлагууд байдаг. Монголдоо төдийгүй дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц моделиудыг бэлтгэн гаргаж тэр хирээрээ эх орныхоо нэрийг дуурсгасан өндөр амжилтыг үзүүлж байгаа билээ. Тэгвэл “Андра загварын агентлаг”-ийн санаачлагаар Монголын шилдэг загварын агентлагуудын дунд нэгэн өдрийг спортлог өнгөрүүлэхээр төлөвлөж сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаар болжээ.
Порно одод будалт хийхээс өмнө болон дараа
