Баярын олон тоглолтууд дундаас ганцхан “Миний ээж хөөрхөн” тоглолт л үзэгчидийн хүсэлтээр дахин тоглогдохоор боллоо. Энэ сарын 9-ны билет эрэлт ихтэй,худалдаанд гарангуутаа дуусч, үзэгчидийн хүсэлтээр 3/10-нд дахин тоглох гэж байна. Өөрийн гэсэн өнгө төрхтэй, Монголын ээжүүдийн үзэх дуртай Миний ээж хөөрхөн тоглолт УБ паласын концертын их танхимд 7 дахь жилдээ 3р сарын 9,10-нд дахин тоглогдоно.
Ангилал: Нийгэм
“MIM” фильм, “F” студийн бүтээл найруулагч Б.Тамирын гурав дахь бүрэн хэмжээний уран бүтээл болох “247 Градус” Романтик инээдмийн уран сайхны кино өнөөдөр кино театруудад нээлтээ хийх байсан ч уг арга хэмжээ хойшлогдлоо. Учир нь найруулагч Б.Тамир уран бүтээлийн ажлаар гадагшаа явсан байгаа учраас ийнхүү киноныхоо нээлтийг хойшилж энэ сарын 11-нд нээлтээ хийхээр боллоо.
Нэгэн үе “Дахиж би дурламааргүй байна”, “Будаггүй уруулын амт”, “Гуравхан жил” зэрэг хит дуугаараа залуусын сонсох дуртай дууны жагсаалтанд тэргүүлж явсан өдгөө ч фэнүүд нь шинэ уран бүтээлийг нь хүлээж суудаг дуучин бол С.Бичүү билээ.
Амбий… Амбий… Амь, амин, амины гэсэн утгатай үг юм л даа. Амины хайртай шавь минь! Ард олныхоо амин хайртай жүжигчин минь! Бүтэн бие чинь алдарсан ч бүтээсэн дүрүүд нь түмнийхээ сэтгэлд мөнхөрч үлдлээ дээ.
Увс нутгийн түмэн олон энэ сарын 7-нд хуран чуулж, ахан дүүсээрээ учран золгож, алдарт дуучдынхаа тоглолтыг үзэж, аварга хүчит бөхчүүдийнхээ уран барилдааныг сонирхож нэгэн өдрийн турш баярлана цэнгэх нээ. Тодруулбал Увс аймгийн түүхт 90-н жилийн ойд зориулсан хандивын уулзалт, нэгдсэн золголт, Увсын брэнд бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа, ардын авьяастан урлагийн мастеруудын нэгдсэн ‘’Увсын цэнхэр хязгаар’’ тоглолт, Бөхийн “Увс нуур” галын хүчит бөхийн барилдаан 2015 оны 03-р сарын 07-ны өдрийн 10 цагаас “Буянт-Ухаа цогцолбортын ордон”-д зохион байгуулагдах юм.
Монголын хошин урлагийг үндэслэгчдийн нэг, авьяаслаг жүжигчин, Монголын соёлын тэргүүний ажилтан Цэвэгсүрэнгийн Батхуяг буюу Амбий хүнд өвчний улмаас таалал төгслөө.
Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас Монгол киноны орлогын мэдээллийг долоо хоног бүр мэдээлдэг байсан бол энэ жилээс эхлэн сар бүрээр нь зарлаж байхаар болсон юм.
“MIM” фильм, “F” студийн бүтээл найруулагч Б.Тамирын гурав дахь бүрэн хэмжээний уран бүтээл болох “247 Градус” Романтик инээдмийн уран сайхны кино өнөөдөр кино театруудад нээлтээ хийх байсан ч уг арга хэмжээ хойшлогдлоо. Учир нь найруулагч Б.Тамир уран бүтээлийн ажлаар гадагшаа явсан байгаа учраас ийнхүү киноныхоо нээлтийг хойшилж энэ сарын 11-нд нээлтээ хийхээр боллоо.
“Монгол циркийн хөгжлийн төв” төрийн бус байгууллага, Монголын үндэсний цирктэй хамтран зохион байгуулж байгаа “Дэлхийн цирк Монголд 2015” олон улсын шилдэг циркчдийн хоёр дахь удаагийн хамтарсан тоглолт гуравдугаар сарын 23-нд эхлэх гэж байгаа билээ.
Драмын урлагийн нүүр царай болсон чадварлаг уран бүтээлч соёлын тэргүүний ажилтан Г.Эрдэнэбилэг, Ц.Цэрэнболд нарын хамтран найруулсан дэлгэцийн анхны бүтээл 2015.03.06-ны өдөр нээлтээ хийхээр зэхэж байна.
