Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Театр
  • Хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Хөөр баярын нулимстай “Монгол хатад” цэнгүүн болж өндөрлөв
Уртын дуу

Хөөр баярын нулимстай “Монгол хатад” цэнгүүн болж өндөрлөв

Урлаг Урлаг11/03/2015Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
10010140_854795674612525_2172255670568227719_o1466099862015-03-11-12-53[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

 

  Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр Мартын8-наар нийслэлд олон үйл ажиллагаа болж өндөрлөлөө. Эдгээрээс хамгийн содон нь “Монгол хатад” хүндэтгэлийн цэнгүүн байсан юм. Уг хүндэтгэлийн арга хэмжээг Монголын Маркетинг Менежментийн Хүрээлэн санаачилж, Эрхэмсэг хүмүүний “Элеганс” сэтгүүл,  Шуурхай хөтөч-Zone.mn сайт хамтран зохион байгуулсан. 

   Туушин ресторанд зочдоо хүлээн авсан “Монгол хатад” цэнгүүнд урлаг, соёлын алдартнууд хүрэлцэн иржээ. Азийн “Шилдэг эмэгтэй жүжигчин” цолыг Монголоос анх удаа хүртсэн, жүжигчин Б.Цэцэг, “Марко Поло” кинонд Аригбөхийн дүр бүтээсэн, СТА Б.Амарсайхан, “Хар сарнай” хамтлагийн ахлагч С.Амармандах, “Шанз-3” хамтлагийн охид, УИХ-ын гишүүн З.Баянсэлэнгэ, МАХН-ын нарийн бичгийн дарга О.Лхагвацэдэн, “Азийн модель” агентлагийн захирал Ч.Содтуяа зэрэг олны танилууд ээж, гэргийн хамт оролцсон нь олны харааг булааж байлаа. СТА Б.Амарсайхан “Бид үргэлж ингэж ээжүүдтэйгээ шоуддаггүй шүү дээ” хэмээн хошигносон нь танхим дахь зэнзийрхсэн уур амьсгалыг эвдэж, ээжүүдийг хайлган цайлган бага насандаа оччихсон юм шиг хөөрөн догдлоход хүргэсэн билээ. Урлагийн тоглолт, ивээн тэтгэгч компаниудын гарын бэлэг, энэ оройн хүндтэй зоог, үр хүүхдүүдээ хэрхэн өсгөж хүмүүжүүлсэн тухайгаа хүүрнэх ээжүүдийн царай ер бусын баяр хөөртэй гэрэлтэж харагдсан. 

   Найман Монгол хатан энэ оройн супер азтанаар тодорч, ивээн тэтгэгч компаниудын бүтээгдэхүүнийг хожсон юм. “Монгол хатад” цэнгүүний хамгийн хүндтэй зочин бол Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмид. Гэргийтэйгээ уригдсан тэрээр найман супер азтаны нэгд үнэт өв болох уран бүтээлээ хандивласан нь эх хүнийг хичнээн их хайрладгийн тод жишээ биз ээ. Нэгэн сонирхолтой жишээ дурьдахад Солонгос улсаас төрсөн ээж, хадам ээж хоёрыгоо баярлуулахаар урилга хүү нь илгээсэн биш хоёр ээж нь хоёулаа супер азтан болж зочдыг шоконд оруулсан юм.

  Гурван настай бяцхан охин Амуулайн гараар дамжсан азын сугалаа алс холын орноос ээж нараа гэсэн чин сэтгэлийн биелэлийг боллоо гэж ээжүүд өвөр зуураа бэлгэшээж байлаа. “Монгол хатад” хүндэтгэлийн цэнгүүний зочин ээжүүд “Tea World” ХХК-ийн албан ёсоор борлуулдаг Английн номер нэг цай, Эвергүүд ХХК-ийн борлуулдаг ээжүүдийн хэрэглэх хамгийн дуртай Алтан кальци, Топиус ХХК-ийн эрүүл мэндийн “Булцуут цэцгийн цай”, “Мөрөөдлийн театр” хамтлагийн тоглолт үнэгүй үзэх эрх зэргээс бүрдсэн тор дүүрэн бэлэгтэй буцав. 

  Найман супер азтан “Мөрөөдлийн театр” хамтлагийн тоглолтыг жилийн турш үнэгүй үзэх эрх, Alivemax брэндийн гоо сайхны багц, Naru фото студид хөрөг зураг авахуулах эрх, Данийн алдарт Dyrberg Kern брэндийн зүүлт, Evergood салоны гоо сайхны багц, World wine ХХК-ийн дарсны цуглуулга, “Рагуста Тур” ХХК-ийн Итгэлт хамбад мөргөх эрхийн бичиг, Төрийн соёрхолт зураач Ц.Цэгмидийн уран зураг зэргийг хожсон юм. Ийнхүү хөөр баярын нулимстай Монгол хатад цэнгүүн өндөрлөв. Ирэх жил улам өргөн дэлгэр болох биз ээ. “Монгол хатад” цэнгүүний Ерөнхий ивээн тэтгэгчээр Монголд анх удаа мэргэжлийн хүргэлийн үйлчилгээг нэвтрүүлж буй KGB TEGBE ХХК-ийн Монгол дахь салбар, мэргэжлийн арьс, гоо заслын Синдерелла эмнэлгийн хамт олон оролцжээ.   
 

 photo download_zpspmp6q8lm.jpg  photo download 29_zpsu80jtq7r.jpg  photo download 28_zpsaftclpuv.jpg  photo download 27_zpsdooqrush.jpg  photo download 25_zpsrdxpfm7o.jpg  photo download 26_zpsf4r96dzn.jpg  photo download 24_zpsq8fmo0u0.jpg  photo download 23_zpsetpjywk3.jpg  photo download 22_zpsiduajwqu.jpg  photo download 21_zps6m7agtrz.jpg  photo download 19_zps1p6djmga.jpg  photo download 20_zpsfvfcjsqg.jpg  photo download 18_zpsfikthc14.jpg  photo download 16_zpsgbtufooy.jpg  photo download 13_zpszq3js31s.jpg  photo download 17_zpscnbzsujm.jpg  photo download 15_zps1ovfglau.jpg  photo download 14_zpshv1gzgsg.jpg  photo download 12_zps3ml9z1un.jpg  photo download 11_zps2xmirrcs.jpg  photo download 2_zpsbkbarkup.jpg  photo download 1_zpsht9ntnkg.jpg

Эх сурвалж: Zone.mn 

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Бүжгийн тэмцээнд түрүүлсэн баг “Changwon K-Pop World” фестивальд оролцоно

21/06/2025

“Gallagher” хөрөг дуудлага худалдаанд очлоо

20/06/2025

“Squid Game” цувралын гуравдугаар бүлэг Нью-Йорк хотноо дэлхийн нээлтээ хийлээ

20/06/2025

Монголын зохиолчид Бээжин хотод уншигчидтай уулзлаа

20/06/2025

“Чимээгүй хотын жолооч” кино шилдэг найруулагч, шилдэг жүжигчний шагнал хүртжээ

20/06/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.