Ангилал: Нийгэм

Үзвэр үйлчигээний газрууд ашгийнхаа хэдэн цаасыг бодож бас дээр нь амралт чөлөө цагаа өнгөрөөж яваа хүмүүст зориулан амттан ундаа жүүсээр үйлчлэх жижиг худалдааны цэгүүдийг ажилуулах нь зүй ёсны хэрэг.

​Дуунд дуртай дуучин монгол түмний хайр хүндлэл, омогшил бахдалын эзэд болсон Монгол поп опера “Увертюра” хамтлагийнхан таван жилийн ойдоо зориулж “Төгсгөлгүй-Эхлэл” тоглолтоо орон даяар толилуулж байгаа билээ.

Энэ оны хамгийн анхны дрифт шоу өнгөрсөн амралтын өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Замын цагдаагийн албан ёсны зөвшөөрөлтэй, аюулгүй байдал, зохион байгуулалтын өндөр түвшинд болсон энэ удаагийн ”VIP Drift” шоунд 18 клубын 60 гаруй тамирчин хурд, авъяас чадвараа сорьсон юм.

Яруу найрагч Сандуйжавын Оюунтөгс “Цаг хугацаагаар наадагч” нэртэй өгүүллэг, туужийн шинэ номоо уншигч олондоо өргөн барилаа. Энэ нь түүний тав дахь ном бөгөөд өмнө нь “Хаа байсан алс”, “Толинд туссан өчигдөр”, “Намрыг хүлээхүй”, “Бүгээн чулуу” зэрэг шүлэг, өгүүллэгийн ном туурвиж, уншигчдад хэдийнээ танил болсон юм.

Хоёр жил тутамд нэг удаа болдог “Азийн театрын наадам” энэ жил энэ сарын 25 наас тавдугаар сарын 2-ны хооронд БНСУ-ын Масан хотноо болох гэж байна. 14 улс орны уран бүтээлчид өрсөлддөг уг наадамд Монгол Улсаа төлөөлж Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчид оролцохоор болжээ.

Нийтийн дууны урлагийн энэ цаг үеийн шилдгүүдийг тодруулах “Алтан хуур-2014” наадам энэ сарын 22-нд буюу маргааш Монгол бөхийн өргөөнөө болно. Тус наадам нь анх 2005 онд зохион байгуулагдаж 12 номинацид 68 уран бүтээлч өрсөлдөж шилдгүүдээ тодруулж байсан удаатай.