Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Нийгэм»Монголын урлагийн зөвлөл гишүүнчлэлийн үдэшлэг хийнэ
Нийгэм

Монголын урлагийн зөвлөл гишүүнчлэлийн үдэшлэг хийнэ

Урлаг Урлаг29/04/2014Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
a8efbe9df37ad76606870d1ab23b0e9e1505343692014-04-29-09-26[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Монголын урлагийн зөвлөлөөс жил бүр зохион байгуулдаг гишүүнчлэлийн үдэшлэг тун удахгүй болох нь ээ. 2010 оноос тасралтгүй зохион байгуулсан тус үдэшлэг нь зохиогдох бүрдээ урлагийн байгууллага болон уран бүтээлчдийг сонгон дэмжиж ажилладагаараа онцлогтой.

Өнгөрсөн жилүүдэд Хөгжим бүжгийн коллежийн Цохивор хөгжмийн чуулга, Морин хийлийн чуулга, Цөөхүүл хөгжмийн чуулгын тоглолт болон “Занабазарын нууц” зэрэг цуврал арга хэмжээнүүдийг урлаг сонирхогчиддоо танилцуулсан байдаг.

Тэгвэл тэд энэ удаад “Түмэн эх” чуулгын бүжигчин Т.Содгэрэлийн анхны бие даасан уран бүтээл “Тусгал” бүжгийн тоглолтыг танилцуулж буй.

Тус тоглолтонд орчин цагийн нэрд гарсан зургаан бүжиг дэглээчийн монгол эмэгтэйн мөн чанар, хувь тавилан, баяр гуниг, амьдралын хүрдийн тухай өгүүлэх үндэсний болон орчин үеийн бүжгийн зургаан шинэ бүтээлийг олон нийтэд толилуулахаар зэхжээ. “Тусгал” бүжгийн тоглолтын онцлох бүтээлээр бүжигчин Т.Содгэрэлийн яруу найраг, сонгодог хөгжим, дүрслэх урлагийн уран бүтээлчидтэй хамтран хүргэх “Би” бүтээл байх бөгөөд уран бүтээлчийн 20 жилийн амьдрал, уран бүтээлийг нэгтгэн урлагийн олон төрлийн хамт хүргэж байгаараа онцлогтой.

“Тусгал” бүжгийн тоглолтын ерөнхий ивээн тэтгэгчээр “ARD Санхүүгийн Нэгдэл” ажиллаж буй бөгөөд тоглолтод “Бөртэ” хамтлаг, “Түмэн Эх” чуулгын уран бүтээлчид оролцох юм.  Тоглолтыг 2014 оны тавдугаар сарын 9-нд 19.00 цагаас Улсын Филармонид ганцхан удаа зохион байгуулна.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Нийгэм Урлаг

Б.Галаарид: Эрдэмтний ёс зүй, иргэний үүрэг хариуцлагын асуудал анхаарал татаж байна

01/09/2026
Нийгэм Урлаг

Л.Мөнхбаясгалан: Томоко та энэ удаа улаан шугам давлаа

31/08/2026
Нийгэм Урлаг

Ц.Шинэцэцэг “Чамайг тэвэрье” номоо уншигчдын гарт хүргэлээ

27/08/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Лайонел Ричи тоглолтынхоо дараа эрчимт эмчилгээний тасагт хэвтжээ

01/09/2026

Сара Жессика Паркер “Намайг Кэрри Брэдшоутай андуурдаг нь хамгийн ташаа ойлголт” гэлээ

01/09/2026

Виктория Бекхэмийн компани 18 жилийн дараа анх удаа ашигтай ажиллалаа

01/09/2026

Тэмин “14 настайдаа алдартай болсондоо харамсдаггүй” гэв

01/09/2026

Том Хардигийн рэп цомог эерэг үнэлгээ авч байна

01/09/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.