Ангилал: Нийгэм

Монголдоо төдийгүй дэлхийд цөөхөн эрэгтэй уран нугараачдын нэг МУСТА Э.Лхагва-Очир “Галын домог” нэртэй театрчилсан цирк шоу үзэгчдийн хүсэлтээр Үндэсний АСА циркийн тайзнаа 3-р сарын 7,8-нд дахин тоглогдох гэж байна.

Малайзын Жохор хотноо Марко Поло болон Хубилай хааны тухай олон ангит, телевизийн уран сайхны кино хийж байгаа. Киноны уран бүтээлчид студидээ Монгол Улсаас Сингапурт суугаа Элчин сайд Б.Дэлгэрмааг урьжээ.

Нийгмийн Ардчилал Монголын Залуучуудын Холбоо, Залуу эмэгтэйчүүдийн “Бриллиант” клубээс өнгөрөгч 1 сард нийт эмэгтэйчүүдийнхээ дуу хоолойг сонсох зорилгоор “Стикер” арга хэмжээ зохион байгуулж, санал хүсэлтийг авсан. Энэхүү санал асуулгаар эмэгтэйчүүдийн эрүүл мэндийн асуудал хамгийн ихээр тулгамдаж байсан юм.

Эмэгтэйчүүдийн эрхийн өдрийг угтан жендэрт суурилсан хүчирхийлэл гэр бүлийн хүчирхийллийн эсрэг агуулга бүхий “Эмэгтэйчүүдийн дүр төрх” сэдэвт Стрийт арт -Артивизм бүтээлийг Хууль зүйн яамны дэмжлэгтэйгээр “Өөрчлөлтийн төлөөх Залуу эмэгтэйчүүд” ТББ, Нийслэлийн Соёл урлагийн газар- тай хамтран бүтээжээ.

Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт буюу Чингэсийн морьтой хөшөөний ойролцоо газар эзэмшигч иргэн, аж ахуйн нэгжүүд 2013 оны газар эзэмших гэрээгээ дүгнүүлж, газрын төлбөрийн суурь үнэ төлөх гэрээг 2014 оны 3-р сарын 03-07 хооронд сумын ЗДТГазарт ирж хийхийг анхааруулж байна.

Хошин урлагийн хамгийн отгон хамтлаг бол “Эмоци” продакшн гэдгийг уншигч та бүхэн мэдэх биз ээ. Тус хамтлагийн ахны бүтээл нь “Эрчүүдийг уучил” нэртэй шоу драмаа үзэгчдийн хүртээл болгож байсан юм.

Монголын хөгжмийн урлагт хэдийнэ өөрсдийн орон зайг бий болгож, олон мянган сонсогч фенүүдтэй болон алдаршсан “Шанз-3” хамтлагийнхан Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг тохиолдуулан 3 сарын 8-ны өдөр “Happy woman’s day” тоглолтоо VLVT club –д 21 цагаас тоглохоор болжээ.

Монголын кино урлагийн түүхнээс тэртээх 14-н жилийн тэртээ арчигдсан кино үзлэгийг дахин сэргээсэн “Гэрэлт медиа” групп, Нямгаваа фильм, Логик студтэй хамтран бүтээсэн “Хязгааргүй” уран сайхны киног танилцуулах хэвлэлийн хурал өчигдөр “ETV” телевизийн байранд болсон юм. Тэрээр зохиолч С.Баярсайханы “Дээд хэмжээ” зохиолоос сэдэвлэсэн уг киног бидний сайн мэдэх “Би чамд хайртай”, “Гарын таван хуруу”, “Гэрлэж амжаагүй явна” зэрэг гайхалтай кинонуудыг найруулан дэлгэцийн бүтээл болгосон нэрт кино найруулагч, МУУГЗ И.Нямгаваа найруулжээ.

Oлон улсын эмэгтэйчүүдийн баярын өдрийг тохиолдуулан Улсын филармоний уран бүтээлчид “Энхрийхэн чамдаа” хэмээх тоглолтоо 2014 оны 3 сарын 8-ны 19:00 цагаас Филармонийн концертийн танхимд тоглох гэж байна.