Ангилал: Нийгэм

Монгол-Францын төв, “Гёте” институт болон “Урлагийн орон зай” төв хамтран стрийт арт буюу гудамжны урлагийн олон улсын наадмыг энэ сарын 10-15-ны хооронд Үндэсний соёл амралтын хүрээлэнд зохион байгуулах гэж байна.

Их Британийн иргэн, монгол судлаач, доктор Саймон Вэкхам-Смитийн судалгааны бүтээлийг Америкийн Нью Йорк хотноо Эдвин Меллен Пресс хэвлэлийн газраас эрхлэн хэвлүүлжээ. Уг ном бол судлаачийн олон жилийн туршид Монголын уран зохиолыг орчуулж, судалсан туршлагын үр дүн бөгөөд эрт үеэс эдүгээ цаг үе хүртэлх манай үндэсний утга зохиолын түүхэн замналыг монголчуудын нүүдлийн соёл иргэншлийн үнэт зүйлстэй холбон авч үзээд нэгтгэн дүгнэсэн байна.

Дуучин Бейонсег бие давхар болж, бяцхан Blue Ivy Carter дүүтэй болох уу гэсэн цуурхал тархаад байсан билээ. Тэгвэл өчигдөр дуучин бүсгүйн албан ёсны төлөөлөгч Гэйл Кинг дээрх цуурхлыг үгүйсгэж, албан ёсны мэдээлэл хүргэсэн байна.

Өнөөдөр Сөүл хотын Сежунг соёлын ордонд Солонгосын сайхан бүсгүйг шалгаруулах 57 дах удаагийн “Miss Korea 2013” тэмцээн болж өндөрлөжээ. Энэ жилийн сайхан бүсгүйн титмийг Тэгү хотын Мисс, дээд сургуулийн оюутан 22 настай Юү Е Бин шалгарч , сүүлийн 5 жилийн туршид зөвхөн Сөүл хотын Миссүүд “Miss Korea 2013” титмийг зүүсэн амжилтыг эвдсэн байна.

“Нумт дээдсийн үрс” яруу найраг, өгүүллэгийн наадам зохион байгуулахаар болжээ. Тус наадмын гол зорилго нь монголчууд дэлхийн талыг эзлэхэд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нум сумын эрдэм ухаан, түүнийг хэрэглэх ёс заншлыг хойч үедээ өвлүүлэн үлдээхэд оршиж байгаа ажээ.