Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Уртын дуу»Монголын яруу найрагчид “Шинэ мянганд” нэгдлээ
Уртын дуу

Монголын яруу найрагчид “Шинэ мянганд” нэгдлээ

Урлаг Урлаг14/06/2013Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
999903_463590733734142_168608015_n4796077902013-06-14-09-16[www.urlag.mn].jpg
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

  Монголын утга зохиол, яруу найргийн үргэлжлэл болсон нэг үеийнхэн "Шинэ мянганд" хэмээх нэгдлийг байгуулжээ.  1990-ээд оны сүүлч үе 2000 оны эхэн үед яруу найргийн ертөнцөд үгийн хурцаар үзэл бодлоо илэрхийлэн гарч ирсэн тус нэгдлийн Удирдах Зөвлөлийн даргаар Болор цомын эзэн Ж.Мөнхбат ажилладаг аж. Өнгөрөгч хавар байгуулагдсан "Шинэ мянган" -ны залуучууд эр цэргйн баяраар "Төгөлдөр гоо" эмэгтэй  яруу найрагчид "Хаврын урилга" нэртэй дан уран зохиол, яруу найргийн тоглолтоо үзэгч олонд толилуулж байсан.

Утга зохиол, яруу найрагчдын өнөөгийн хөгжил, тэдний үйл ажиллагааг олон нийтэд хүргэж, залуу уран бүтээлчдэд бодитой хөрөнгө оруулж, одоо цагийн яруу найрагчдын бүтээл туурвил ямар түвшинд байгааг "Шинэ мянганы яруу найраг"  номоос унших боломжтой юм. Уг  номонд 1990-2000 онд утга, зохиол, яруу найрагт орж ирсэн 85 зохиолч, найрагчдын 100 гаруй шүлэг, бүтээл багтсан байна. Номын нээлтэд Д.Нацагдоржийн шагналт, СЗГ "хатан найрагч" Ш.Дулмаа болон "Болор цом 2013" -ын эзэн Н.Гантулга, Ш.Лхамноржмаа зэрэг залуу найрагчид шинэ номын баярт оролцсон юм.

"хатан найрагч " Ш.Дулмаа шинэ номыг мялааж, залуу найрагчиддаа хандан  " Бидний үед ард түмнээ уриалан дуудаж, олон сайхан зүйлийг хийж байсан. Шинэ мянганы залуучууд орчин үеийн яруу найраг, үргэлжилсэн үг, жүжгийн зохиолын өнгө аясыг тодорхойлж ард түмэнд шинэ зүйлийг бэлэглэж, сэтгэл санаа оюун бодлын их хүчийг өгнө гэж итгэж байна. Манай ард түмэн зовох нь зовж, жаргах нь жаргаж шинэ эрин үетэй учирч байгаа. Монголын яруу найргийг өөдрөг өнгөтэй байлгах, шинэ үзэл санаа, шинэ сэдлийн их уурхайг бэлэглэх үүргийг "Шинэ мянганы" залуучууд хүлээж байгаа юм.

Та нар ядуу хүн ч уншаад сэтгэлээ гэрэлтүүлэх, баян хүн ч уншаад ядуугаа энэрэх, ухаантай хүн ухаанаа цэлмэх зохиол бүтээлийг гаргаж, ард түмэндээ бэлэглэх үүрэг иржээ. Та бүхний уран бүтээл шинэ мянганыг төлөөлөхөөс гадна  монголын ард түмнийг шинэ үзэл санаа, амьдралын гэрэл, гэгээд дуудах юм шүү. Зохиолч хүнд гэрэл, гэгээтэй сайхан зүйл бичиж, хүмүүсийн сэтгэлийг гэрэлтүүлэх шиг сайхан зүйл байдаггүй юм. " хэмээн залуу найрагчидда сэтгэлийн үгээ хэлж, шинэхэн номыг нь мялаасан юм.

"Шинэ мянган" нэгдэл нь нэгэн үеийн яруу найргийн дууны шүлгийн цомог, үргэлжилсэн үг, туужийн түүврийн номыг залуу яруу найрагчдаа дэмжин гаргахаар төлөвлөж байгаа бөгөөд дууны шүлгийн бүтээлийг дорвитой үнэлдэг болох талаар анхааран ажиллана  гэдгээ хэлж байв.

www.URLAG.mn

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Дотоод мэдээ Урлаг

Д.Мөнх-Эрдэнэ нутгийн дүүгийнхээ тоглолтыг үзнэ

16/01/2024
Дуу хөгжим Урлаг

“The HU” хамтлаг дэлхийн алдарт дуучин LP-тэй хамтарч дуу хийжээ

03/07/2023
Уртын дуу Урлаг

Монголчууд “Нүүдэлчин” соёлоороо дэлхийд дахин алдарших эхлэл тавигдлаа

16/08/2022

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

“RIIZE” хамтлагийн гишүүн асан XNGHAN Монголд авсан зургаараа цомог гаргалаа

04/08/2025

Алдарт “The Holiday” киноноос сэдэвлэсэн цуврал хийгдэнэ

04/08/2025

Д.Нацагдоржийн нэрэмжит шагналд нэр дэвших бүтээлүүдийн материалыг авч эхэллээ

04/08/2025

Жүжигчин Сон Ён Гю 55 насандаа таалал төгсжээ

04/08/2025

Д.Болд “Best of Bold” бие даасан аялан тоглолтоо хийх гэж байна

04/08/2025
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2025 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.