Эрдэнэ засгийн унага нь
Эрэмгий болоод жороо доо
Элст манхнаар нутагтай
Эмгэн буурал ээжтэй
Ангилал: Ардын дуу
Хэрлэнгийн барьяа л гэж ахын минь үү нутаг
Хөхрөн хүдэнтсээр харагдана билүү зээ
Хэрлэн гэгч гол мину хөөрхий
Хэнтий Хаанаас эхтэй билээ зээ
Зээ, уяхан замбуу тивийн наран нь
Энэхэн бүх дэлхий даяхнаараа
Мөхдөлгүй мандсаар байдаг л билүү зээ, та мину зээ
Сэрүүн сайхан хангайд
Тунгалаг ус урснаа мину зээ
Сэтгэлийн дундаас тодорхой
Миний нэгэн алдрай мину зээ
Саруул тал
Саруул л тал нь байваа чиг хө
Шавартай намагтайг нь мэдээгүй
Сайхан төрсөн түүнийхээ
Жаахан шаргын шогшоонд нь
Томоо нь муухай даслаа даа
Жаахан түүнийхээ аашинд нь
Сэтгэл муухай гунихарлаа
Ар хөвчийн унага
Ар хөвчийн унага нь
Агсамхан болоод жороо
Амрагийн жаахан хүүгийнхээ
Тосонгийн орой тоосроод байна
Тогтож суухыг байлаа даа
Мандалын оройгоор манараад байна
Манай нутаг санагдаад байна
Урьхан хонгор салхинд нь
Улиас мод ганхана
Уяхан зант тэр минь
Удах тусмаа санагдана.
Зээ Жаргалтайн дэлгэр зуныхаа сард нь
Жигүүртэн олон олон шувуу та мину зээ