Хэрлэн мөрний урсгалыг
Өгсөж явья, хоёулаа
Хэцүү амьдралын хүндийг
Сөрж л давья, хоёулаа
Ангилал: Поп, R&B
Цэцэг дэлгэрэм өгөөжит цагаар
Цээжний гүнд өнгөрснийг бодогдуулж
Цөнгөө түрж хотлыг ундаалсан
Цэнхэрлэн харагдах тэлмэн нуураа
Зүгээр л суухад энхрийхэн дүр
Зүүд нойрыг хулжаах юм аа
Зүйрлэн санах хүний үр
Зүрхэнд нэгийг шивнэх юм аа
Хос шувууд нуурандаа шөнөжин дуулах юм
Хонгор чи минь наддаа өдөржин бодогдох юм
Шувуудын ганганаанд уулс нь уярах юм
Чинийхээ сэтгэлд би хайлах юм
Энгэрийн минь товчоор эрхэлсэн
Энхрий чи минь угтаасай
Ээлжлэн урсах өдрүүдийг
Элээж хамтдаа өнгөрөөхсөн
Миний нутгийн нуур дөлгөөхөн
Мяндсан гэгээн мандалдаа тоглуулж бидэртнэ
Хөх монголын тэнгэр багтааж цээжээ дэлгэсэн
Холын холд хүүгээ үдсэн ижий нуураа
Оддын дундаас өнгө нь туяарсан
Оройд гэрэлтэм цолмон юмаа чи
Охидын дундаас өнгө нь ялгараад
Онцгой төрсөн бүсгүй юмаа чи
Цэцгийн мөнгөн шүүдрийг
Цэнхэр үүрээр үсчүүлээд
Цамцаа дэрвүүлэн гүйсэн
Цайлган багын минь нутаг аа
Морин дээр дүрэлзсэн
Монгол цусан эргэсэн
Орчлонд ганцхан олдох
Он жилүүдийн дундах иртэй нас минь
Ариухан залуу нас минь чи
Аялгуу сайхан дуутай ирэв үү
Аз жаргалын цагаан шувуухай
Хайрын цэцэг зуусаар ирэв үү