Ангилал: Хип Хоп

Залуу уран бүтээлчдийг дэмжих “Alfa music” төсөл хэрэгжиж эхэлжээ. Тасралтгүй 10 жилийн туршид телевизийн дэлгэцээр олны хүртээл болсон “Music 9” буюу жүжигчин хөтлөгч Т.Өөдөөгийн нэвтрүүлгийг олон хүн андахгүй сайн мэднэ. Тус нэвтрүүлгийн 10 жилийн ойд зориулан “Alfa music” төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд фейсбүүк, youtube зэрэг онлайн хуудсаар дамжуулан залуусын оролцоотойгоор шилдгийг шалгаруулах юм.

“Music 9” хөгжмийн нэвтрүүлгийн хөтлөгч, жүжигчин, Т.Өөдөө нэвтрүүлгийнхээ 10 жилийн ойд зориулан “Alfa music”төслийг хэрэгжүүлж байна. Залуу уран бүтээлчдийг дэмжих уг төсөлд Г.Тэнүүн, Б.Солонго, П.Баярцэнгэл, С.Хишигжаргал, Б.Чойжилсүрэн, Н.Номин нар өрсөлдөж байгаа бөгөөд найман үе шаттай үргэлжлэх юм.