Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Кино»Драко Малфой аз, буян дуудагч дүр болжээ
Кино

Драко Малфой аз, буян дуудагч дүр болжээ

Урлаг Урлаг05/02/2026Шинэчлэгдсэн:05/02/2026Сэтгэгдэл байхгүй2 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Морин жилийн эхлэл ойртож буйтай холбоотойгоор Хятадад аз, буяны бэлгэдэл болсон нэгэн гэнэтийн дүр тодорчээ. Энэ нь Ж.К.Роулингийн алдарт “Харри Поттер” цувралын шидэт ертөнцөөс гаралтай, эсрэг талын дүрээр танигдсан Драко Малфой юм.

Харри Поттерын зохиолд Харригийн баян чинээлэг, бардам дайсан хэмээн дүрслэгддэг Драко Малфой Хятадад Билгийн тооллын шинэ жилийн өмнөх баярын чимэглэлүүдэд дүрслэгдэх болжээ. Энэ бүхэн нэртэй нь холбоотой аж. “Malfoy” гэдэг нэрийг хятад хэлэнд “Ма Эр Фу” (马尔福) гэж галигладаг. Үүний “Ма” (马) нь морь, “Фу” (福) нь аз, буян, сайн сайхан гэсэн утгатай. Ингээд нийлүүлж уншихад “морь аз авчирна” гэсэн утга, авиа давхцаж байгаа нь хүмүүсийн сонирхлыг татжээ.

Хятадын сошиал сүлжээнд хүмүүс гэр орноо улаан өнгийн, ерөөл магтаалын үгтэй зураг хуудсаар чимж буй бичлэгүүд олноор гарч байна. Эдгээрийг “фай чүн” буюу “чүнлянь” гэж нэрлэдэг бөгөөд шинэ жилийн үеэр айл бүр өлгөдөг уламжлалт ерөөл юм.

Морин жил нь хоёрдугаар сарын 17-нд эхэлж, Могой жил дуусах аж. Могой нь Хогвартсын Слизерин ангид хамаардаг Малфойн хувьд ч тохирсон бэлгэдэл гэж зарим хүмүүс хошигножээ.

Драко Малфойн дүрийг бүтээсэн жүжигчин ч энэ сонирхолтой трендийг анзаарчээ. 2001–2011 оны хооронд Харри Поттерын кинонуудад Драко Малфойн дүрийг бүтээсэн жүжигчин Том Фелтон өөрийн Instagram хуудсандаа Хятадын нэгэн худалдааны төвийн аварга баннерын зургийг нийтэлжээ. Баннер дээр Малфойг шидтэний хувцастайгаар дүрсэлсэн байв.

Хятадын Douyin сошиал сүлжээнд нэгэн хүн Малфойн нүүртэй фай чүнийг хөргөгчиндөө нааж буй бичлэг тавьсан нь 60 мянга гаруй лайк авч, нэг хэрэглэгч “Чи чинь суут ухаантай юм байна” гэж сэтгэгдэл үлдээжээ.

Зарим хүмүүс үүнийг мөнгө олох боломж гэж харж, Хятадын онлайн худалдааны платформууд дээр Малфойн зурагтай ерөөлийн зураг хуудсууд зарж эхэлсэн байна. Зураг хуудсаас гадна хөргөгчний наалт, мэндчилгээний хуудас гэхчлэн олон төрлийн хэвлэмэл бүтээгдэхүүн Драко Малфойн зурагтай байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Кино Урлаг

Жэймс Камерон: “Netflix”, “Warner Bros.-ийн хэлцэл биеллээ олбол кинотеатрын салбар хэцүүдэж мэднэ

25/02/2026
Кино Урлаг

“Нийгмийн дайсан”-ыг маргааш илчилнэ

25/02/2026
Кино Урлаг

Израилийн продюсер Дана Эден зочид буудлын өрөөнд нас барсан байдалтай олджээ

24/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Селена Гомесыг “халтар” нөхрөөсөө салахыг уриалж эхэлжээ

25/02/2026

Жэймс Камерон: “Netflix”, “Warner Bros.-ийн хэлцэл биеллээ олбол кинотеатрын салбар хэцүүдэж мэднэ

25/02/2026

Монголын сийлбэрчид мөнгөн медаль гардлаа

25/02/2026

“Met Gala 2026”-ийн сэдэв зарлагдлаа

25/02/2026

Луврын музейн захирал огцорчээ

25/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.