Нүдээ би анилаа хайртай түүнийгээ санан бодлоо
Нүдийг нь зөөлөн үнслээ
Хорвоод хосгүй үнэрийг нь шимтэн байж мэдэрлээ
Цээжиндээ би тэвэрлээ
Ангилал: Хип Хоп
Хайрт чинийхээ царайг харж
Хайрын үгээ хэлж явахдаа
Хагацаж сална гэдгийг
Харин би чинь мэдсэнгүй, хайрт минь
Алаг нүдтэй ангийн охинын
Алиа хонгор аашинд нь уяраад
Алгын чинээ атгахан зүрх минь
Аяндаа л чам руу тэмүүлнэ
Хулгайн нүдээр бие биенээ ширтээд яахвээ/2
Алтан хавчаараар хавчсан үсээр чинь
Аясын салхи наадан тоглоно
Ариун дурлалын жаргалыг эдлээд
Амраг чамайгаа налан суух юмсан
Над руу улам ойртох тэр нэг бүсгүй
Энхрий туяхан биеэ илбүүлэн гайхуулаад
Зүүдний юм шиг итгэж ядаад
Харцыг булаан сэтгэл баясана
Чи минь үүрд минийх үү
Тийм гэдгээ хэлээд үнсээч
Зүрх минь чам руу тэмүүлдэгийг
Зөн совин чинь мэдэрч байна уу
Танай гадаа өнгөрүүлсэн хүйтэн өдөр
Чамайг гарахыг хүлээж би зогсоно
Тэвчээр алдам зэврүүн энэ нэг л өдөр
Хайрандаа шатсан сэтгэл минь хөрсөнгүй ээ
Тэр үдэш тэргэл сартай намуухан шөнө байсан
Тэр үдэш чам руу би яаран алхан байж очсоноо
Саяхан юм шиг санах юм даа би
Тэгэхэд чи намайг ичингүйрэн хүлээж байсан
Учрах хорвоод чамайгаа хараад
Уярал хайрын дуугаа дууллаа
Алаг дэлхийд хослон жаргах
Ариун журмын хань минь билээ
Би чамтай борооноор алхаж байна гэж зүүдэлсэн
Хүүгийн минь хоолой эргэн тойронд
Инээд хөөрөөр цангинах үед
Чамайг эзгүйд ганцаардах юм