Цастай гудамж гантиг шиг цайж
Цацрах гэрлээр туяарч мишээхэд
Холын тэнгэрт одод инээгээд
Хонгор чи минь дэргэд ирнэ
Ангилал: Хип Хоп
Xvslen bolson minii shine jil
Xүүxed nas shig xvreed irlee
Xvn bvriin setgel dogdluulsaan
Gegeen ayalguu egshiglenee uyangalnaa
Хүсэл татсан хавар болдгоороо боллоо
Хүлээж байсан шувууд ирдгээрээ ирлээ
Хайрын бяцхан төгөл нахиагаа дэлгэлээ
Харин ганцхан чамайгаа би үгүйлнэ
Яамаар ч юм бэ дээ чиний зүрхийг
Яаж өөртөө татах вэ
Яруу сайхан шүлгийг уншаад ч
Ямарч нэмэргүй юм
Чамайг нас сүүдэр дийллээ ч
Яасан ч сэтгэл чинь гонсойхгүй
Найраг дуу хоёр байгаа цагт
Насандаа сэтгэл чинь ганцаардахгүй
Чи миний хайрын наран
Чин зүрхний хүслийн минь саран
Энэхэн сэтгэлийг догдлуулсан
Энгийн биш миний нандин хайр
Энэхэн сэтгэлийг догдлуулсан
Энгийн биш миний нандин хайр
Хэнээс ч илүү чи
Хээнцэр залуу биш
Зөвхөн ааш чинь
Зүрхийг минь хөндсөн
Шөнөжин шаагих бороо
Чиний тухай ярих юм
Сэтгэлийн гунигаа би сонсоё
Сэрүүн зүүдээ
Ширхэг ширхэгээр будран хаялах цасан ширхэгүүд
Сэвшин үлээх өвлийн салхи нь намуухан дулаахан
Сэтгэл хүртэл нэг л хачин тайван жаргалтай
Шинэ жилийн цагаан шөнө дулаахан амгалан
Гуниг шивнэх гэрлийн дор болзоонд зогссон юм уу
Гудамж дагуу ургах сарнайд зүрхээ өгсөн юм уу
Зүв зүгээр явсан сэтгэл энэхэн зөрлөг дээр
Зөн зовин татсан мэт гэнэт догдлох чинь юу вэ