Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Өв соёл»Буган хөшөөний дурсгал Зүүн Европ хүртэл тархжээ
Өв соёл

Буган хөшөөний дурсгал Зүүн Европ хүртэл тархжээ

Урлаг Урлаг27/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй3 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

Архангай аймгийн “Буган хөшөө ба холбоо бүхий хүрлийн үеийн дурсгалууд” ЮНЕСКО буюу Дэлхийн өвийн жагсаалтад 2023 оны 9 дүгээр сард албан ёсоор бүртгэгдсэн билээ.

Буган хөшөө болон холбоо бүхий хүрлийн үеийн цогцолборын талаар цуврал нийтлэлийг хүргэж байна.

Буган хөшөө ба амьтны зурагт урлаг

Суурьшмал соёл иргэншлээс алс, Төв Азийн гүнд үүсэн хөгжсөн буган хөшөөний гайхамшигт ололт нь нүүдэлчдэд дан ганц эвдрэл сүйрэл авчирдаггүй, харин ч тэдний бие даасан, өндөр түвшний соёлыг бүтээж байсныг харуулсан үнэмшилтэй нотолгоо юм. Буган хөшөө нь зүй ёсоор хүн төрөлхтний соёлын үнэт сан хөмрөгт багтах урлаг, соёлын хосгүй үзэгдэл мөн.

Эртний Монголын соёл иргэншлийн бүтээсэн хамгийн олон тоотой, нүсэр том овортой монументал урлагийн гол төлөөлөл нь буган хөшөөнүүд юм. Өнөө хүртэл нууцлаг шинжээ бүрэн алдаагүй хадгалсан энэхүү дурсгалыг монголчууд алхам алхмаар тайлж, өвөг дээдсийнхээ үлдээсэн өвийг ухааран ойлгон судлах замд явж байна.

Буган чулуун дээр амьтны загварт урлаг бүрэн төгс байдлаараа илэрхийлэгдсэн нь нүүдэлчдийн соёл, урлагийн нэвтэрхий толь хэмээн тодорхойлж болно. Энд амьтны загварт урлагийн гол дүрүүд бүгд дүрслэгдсэн байдаг. Мөн буган чулуун дээрх хадны зураг, түүвэр хүрэл олдворуудыг хамруулбал Монголын амьтны загварт урлагийн сан хөмрөг үлэмж баялаг болж, бусад бүс нутгаас давуу талтай болох юм.

Буган хөшөөтний бүтээсэн амьтны загварт урлаг нь нүүдэлчдийн бие даасан урлагийн төрөл хэмээн тооцогддог бөгөөд хүн төрөлхтний соёл, урлагийн алтан сангийн баттай байр суурийг эзэлжээ.

Энэхүү нэр томъёог 1922 онд М. Ростовцев анх Грек-Ромын урлагаас гаралтай, хоёрдогч шинжтэй урлагийн төрөл гэсэн утгаар ашиглаж байв. Гэвч өнөөдөр энэ утга илүү өргөн утгатай болж, аль нэг өөр урлагийн төрлөөс гаралтай гэж харьцуулах, хоёрдогч шинжтэй урлагийн төрөл гэж үзэх шаардлагагүй болсон юм.

Амьтны загварт урлагийн бүх онцлог шинж буган хөшөөн дээр хамгийн тодорхой илэрхийлэгддэг бөгөөд бусад бүс нутгийн олдворууд бүгд Монголын буган хөшөөнөөс харьцангуй хожуу үед холбогддог ажээ.

Нэгэн үе нүүдэлчдийн соёлын энэхүү томоохон ололт Евроазийн тал нутгийн баруун захад үүсэж, зүүн зүгт тархсан гэж үздэг байсан бол одоо эсрэгээрээ Монголд үүсэж, Зүүн Европ хүртэл тархсан нь тодорхой болжээ. Үүнийг Умард Кавказ, Хар тэнгисийн хойд хэсэгт орших “Киммерийн” хэмээх буган хөшөөнүүд чухам энэ зам мөрийг гэрчилдэг байна.

Урлагийн шинэ төрөл бүрэлдэн бий болох үйл явц нь нийгэм, соёл, эдийн засаг, амьдралын хэв маягт гарсан том өөрчлөлттэй салшгүй холбоотой. Манай бүс нутгийн хувьд энэ нь агнуур, түүвэр, анхдагч газар тариалангаас мал аж ахуйд шилжих үйл явцтай уялдаж, нийгэм, соёлын том хувьслын цаг үеийн хүрээнд өрнөсөн нь археологийн баримтаар нотлогддог байна.

Хөгжингүй хүрлийн үед, НТӨ II мянганы дунд үед Монголд адууг уналга, эдэлгээнд ашиглах, мөн сүү, шимийг нь идэж, уух соёл бүрэлдэн бий болсон нь агуу том хувьслыг авчирсан. Буган хөшөө нь эр зориг, дайчин баатрыг магтан дуулсан амьтны загварт урлагийн тод, томруун биеийг бүрэн илэрхийлсэн бүтээл юм.

Монголын буган хөшөөд, тэр дундаа загварчилсан бугын дүрслэлтэй хөшөөнүүд НТӨ XIII зуунаас эхэлсэн бол гарал үүслийнх нь өлгий гэгддэг Кавказын дурсгалууд болон тэдэнтэй холбоотой Ойрх Дорнодын Луристаны хүрэл зэрэг дурсгалууд бүгд харьцангуй хожуу үед хамаардаг болох нь МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэнгээс эрхлэн гаргасан “Дэлхийн өв: Буган хөшөө ба холбоо бүхий хүрлийн үеийн дурсгалууд” номд нийтлэгджээ.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Өв соёл Урлаг

Үндэсний их баяр наадмыг найруулагч Д.Баярбаатар найруулна

17/02/2026
Өв соёл Урлаг

Битүүлэх ёс, заншил

17/02/2026
Өв соёл Урлаг

О.Батмөнх Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цол хүртлээ

16/02/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Roobet Online Casino Review 1

18/02/2026

1xbet E-spor İncelemesi: Türkiye’deki En İyi Platformlardan Biri

18/02/2026

1xbet Esports: Türkiye’de E-spor Bahislerinin Yeni Adı

18/02/2026

Melbet Games Download: A Sport Analyst’s Guide to Winning Predictions

17/02/2026

Улс орнууд “Цагаан сар”-аа хэрхэн тэмдэглэдэг вэ?

17/02/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.