Ангилал: Хип Хоп

Хайрт минь нэрийг чинь салхи хийсгээ юу
Харь нутагт надад очих зам үгүй
Тэртээх алсаас чи минь намайг олж харъя гэвэл
Олж харахгүй намайг, олж харахгүй намайг,

Эхлээд нэг их юм бодоогүй
Эхэндээ чи миний жирийн л найз
Магадгүй би өөр хүн хардаг л байсан
Чамайг их үгүйлдэг болсон
Чинии тухай бодохоор инээмсэглээд..мэдэхгүй ээ би урьдынхаасаа өөр байна!

Чи үгүй ээ мөн онцгой залуу шүү
Чи үзмэнд дуртай нь тодорхой
Чиний бие намайг таалдаг ч
Чин хүсэл чинь нэг л биш ээ

Миний сэтгэлийн гэгээн нууцхан хайр
Учрал гэдгийг хэзээ ч үзэхгүй
Хүсэл хэвээрээ зүрхийг минь догдлуулсан
Хан хурмастын хүү байж дээ чи

Орчлонд чамтай учирсанаас хойш
Оргилуун сэтгэлдээ чамайг мөрөөднө
Чи миний анхны дурлал юм болохоор
Чин зүрхний минь шүтээн билээ чи

Амьдралд минь дутах зүйл надад үгүй ч гэлээ
Асгарах бороо шиг сэргэг хайрыг би хүснэ
Түүний зориулсан хайр дулаан ч гэлээ
Үүнээс илүү халуун сэтгэл байгаасай

Дарс шимэн хацар улайж
Элдвийг ярилцана дан охидоороо
Хүний хөлөөс зайдуу нэгэн тансаг газар
Ганган дэгжин гурван залуу

Хайрлаж харсан харцаа
Хожим нь би буцаахгүй ээ
Хамаг сайхныг шингээгээд
Хайртай чамдаа бүүр өгсөн /өгсөн/

Араас чинь тэврэлгүй явуулсанд уучлаарай хайрт минь
Аз жаргалыг зөвхөн чамдаа хязгааргүй хүссэн учраас
Нулимсаа би чамаас нуугаад нүүрэндээ бардам инээмсэглэж
Араас чинь тэврэлгүй явууллаа аз жаргалыг заавал олоорой