Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
  • Дуу хөгжим
  • Утга зохиол
  • Язгуур урлаг
  • Сонгодог урлаг
  • Театр
  • Кино
Facebook Twitter Instagram
Урлаг.мнУрлаг.мн
Урлаг.мн»Техник технологи»“Google”-ийн хиймэл оюун ухаан хоёр сар хүрэхгүй хуганцаанд нэг тэрбум зураг бүтээв
Техник технологи

“Google”-ийн хиймэл оюун ухаан хоёр сар хүрэхгүй хуганцаанд нэг тэрбум зураг бүтээв

Урлаг Урлаг14/01/2026Шинэчлэгдсэн:17/02/2026Сэтгэгдэл байхгүй1 минут уншина
Facebook Twitter LinkedIn Имэйл Telegram WhatsApp
Share
Facebook Twitter LinkedIn Pinterest Имэйл

“Google”-ын хөгжүүлсэн “Gemini” хиймэл оюун ухааны хэрэглэгчид “Nano Banana Pro”-г ашиглан хоёр сар хүрэхгүй хугацаанд нэг тэрбум зураг бүтээжээ. Тус зураг үүсгэх, засварлахад зориулсан “Nano Banana Pro”-г арваннэгдүгээр сарын 20-нд албан ёсоор танилцуулсан юм.

Анх нэвтэрснээсээ хойш дэлхий дахины анхаарлыг ихээхэн татаж, өмнөх хувилбараасаа илүү олон төрлийн бүтэц, фонт, мөн студийн түвшний зураг засварлах боломжуудтай болжээ. Үнэгүй хувилбарын хэрэглэгчид өдөрт гурван зураг үүсгэх боломжтой. Харин “Google AI Pro” эрхтэй хэрэглэгчид өдөрт 100 хүртэл зураг, “Google AI Ultra” эрхийг авснаар өдөрт 1000 хүртэл зураг бүтээх боломжтой байна.

“Nano Banana Pro” нь олон хэл дээр заавар хүлээн авч чаддаг бөгөөд монгол хэлийг сайн ойлгодог онцлогтой. Мөн хэсэгчилсэн засвар хийх, камерын өнцөг өөрчлөх, фокус болон гэрэлтүүлгийг тохируулах зэрэг “студийн чанартай” засварлах боломжуудыг санал болгодог. Мөн 2K, 4K зэрэг өндөр нягтралтай инфографик, диаграмм үүсгэхэд ашиглах боломжийг нээж өгчээ.

Аюулгүй байдлын үүднээс “Nano Banana Pro”-ийг ашиглан аливаа зураг болон видеог хиймэл оюун ухаанаар үүсгэсэн эсэхийг шалгах боломжтой болсон байна.

Хуваалцах. Facebook Twitter Pinterest LinkedIn Tumblr Имэйл
Урлаг
  • Вэбсайт

Төстэй нийтлэл

Техник технологи Урлаг

Ч.Номин: Хиймэл оюун ухааны Үндэсний зөвлөлийг байгууллаа

13/08/2026
Техник технологи Урлаг

10 секундэд хүн хувцасладаг робот бүтээжээ

20/07/2026
Техник технологи Урлаг

ФОТО: Парис, Токиогийн гайхамшгийг санагдуулам дижитал ертөнц Улаанбаатарын төвд амиллаа

05/06/2026

Сэтгэгдэл хаалттай

Сүүлд нэмэгдсэн

Энтони Бурдений тухай “Tony” намтарчилсан кино үзэгчдийг талцуулаад байна

15/08/2026

Жүжигчин Николас Холт “Harry Potter” телевизийн цувралд нэгдлээ

15/08/2026

Өнөөдөр реппер Don Dior-ын төрсөн өдөр

15/08/2026

Жүжигчин, кино зохиолч, найруулагч, продюсер Бен Аффлек 54 нас хүрлээ

15/08/2026

Өнөөдөр Холливуудын шинэ үеийн хамгийн тод оддын нэг Женнифер Лоуренсын төрсөн өдөр

15/08/2026
Дараахи
Facebook Twitter Instagram Pinterest
  • Бидний тухай
  • Холбоо барих
© 2009-2026 зохиогчын эрх хуулиар хамгаалагдсан.

Хайх утгаа бичээд Enter дарна уу. Болих бол Esc дарна уу.