Ангилал: Хип Хоп

Хаа ч юм бэ одсон хамаг сэтгэл минь үймрээд
Харанхуй шөнийн дунд хайртыгаа би саналаа
Yдшийн оддын дунд саран ганцаардаад
Yнэнч хайрын амлалтыг үүрдийнх гэж сануулнаа

Чиний эзгүй шөнийн уйтгарт саран доор
Нулимс адил будрах анхны цасан ширхэг
Чиний ирсэн өвлий дурсамж бүхний цаана
Нууц адил хаялах чимээгүй цасан

Цасан доороос өвлийн хүйтэнд
Чиний дуртай цэцэг дэлгэрнэ
Чи тэр цэцгийг даарна гэж бүү ай
Цасан доороос хорвоог бүүвэйлсэн

Эхнээс нь дуустал амсах гэж /хайраа би олсон/
Ийм гашуун байхыг нь төсөөлж /мэдсэнгүй явлаа/
Эцэслэн бичсэн захиаг чинь үдшээр нэг /задлахдаа/
Үг бүрийг нь бэхээр биш нулимсаар бичсэнийг чинь би мэдэрсэн

Нараа цонхоор тэртээ алсад харагдах
Жаргаж байгаа нар шиг Нараа
Чи минь намайг орхиод явлаа
Хайрт минь яагаад яваад өгөв дөө

Чи минь үнэхээр наддаа хайртай юу
Бүх л хайраа ганцхан наддаа зориулах уу
Хэзээд би гарыг чинь атгасан хэвээр
Хэзээд би нүдийг чинь ширтсэн хэвээрээ
Хаашаа ч холдолгүй хамт байхыг хүснэ

Чиний сэтгэлд надаас өөр хүн байдаг ч би юуны төлөө чамайг хайрлаад байна
Чи миний тухай огтхон ч бодохыг хүсэхгүй байгааг чинь би мэдэж байна
Чи яг одоо нүдээ аниад үздээ чамайг гомдоосон зүрх бүхнийг мартаач
Харин тэр бүгдийн дараа миний тухай төсөөлөөч

Нимгэн улаан уруулынхаа мартагдашгүй амтыг наддаа
Нэг биш удаа өгсөнийг чинь хэзээ ч мартахгүй ээ
Нэг л мэдэхэд зөрүү замаар салан одохыг мэдсээр байж
Нисэх мэт хүүхэд шиг баясаж явсныг чинь мартахгүй ээ

Зүрхний минь тэнгэрээс цас будран хаялж
Зүүдний минь шөнө дулаахан байна
Анир чимээгүйхэн энэ шөнө үргэлж
Алхааг чинь чагнан хүлээж байна
Жавар дагуулсаар гуниг үргээж