Хөөрхөн нүдэт бүсгүй чамайгаа
үнсэж зүүдлээд би сэрлээ
Шөнийн саран цонхоор намайг хараад
үдшийн зүүдийг минь тааж мэдэв үү
Ангилал: Хип Хоп
Тэнгэрийн хаяа шуранхайлж
Тэнгисийн мандал бидэртээд
Тэртээд бид цагаахан завьтайгаа
Тэргэл нарны зүг довтолно
Дх: Дэндүү их саналаа чамайгаа
Дэлхийгээ гандааж саналаа
Намар намрын борооноор
Уйлан байж чамайгаа саналаа
Гав ганцаараа дуу алдан дуурсахдаа
Гарыг тань би санасансан
Хол холоос миний ээжийн хайр
Хонгорхон хун шувуу болж ирэв үү?
Санан санасаар би чамдаа ирлээ
Санааширч суухыг чинь хүсэхгүй нь
Салгуу амьдралд чинь наран болъё
Зүүдлэн зүүдэлсээр
Уудам талыг баягасан
Яруу хөгжим эгшгэллээ
Уран гоолиг охид маань
Ялдам дуулан бүжээрэй
Шөнийн саран тэнгэрээс ширтээд
Шүүдрийн дуслыг цэцэгс тосоход
Чамд зориулсан дууг одод дуулаад
Цагаан өнгөт хөлөг онгоц далайд цайрна
Ай! Агь гашуун нулимс минь чи
Амьхан зүрхний шүүдэр ээ
Аньсган доорх өчигөө
Чив чимээгү хур мэт гээч..
Цэнхэр үдшийн сарнаас гэгээг нь гуйж зүүдлээрэй
Санасан сэтгэлээ шивнэн байж зүүдлээрэй
Чи минь зүүдлээрэй
Үүлэн цэнхэр туяанд нь үгээ нууцланхан зүүдлээрэй
Үүрийн оддыг буцахаас өмнө зүүдлээрэй
Чи минь зүүдлээрэй
Уулзъя гэсэн чиний гуйлтыг
Өөртөө зөвшөөрөөд
Урамтай харцанд чинь итгээд би ирлээ
Хэнд ч хэлээгүй хэзээ ч бодоогүй