Ангилал: Үндэсний хөгжим

Увс аймаг байгуулагдсаны түүхт 90 жилийн ойн нэрэмжит шатрын тэмцээн боллоо. Шатрын тэмцээнийг ахмад тамирчин шатрын шүүгч С.Лхамжав агсны нэрэмжит болгон зохион байгуулсан юм.
Тэмцээнд эрэгтэй 40 шатарчин швейцарь системээр, эмэгтэй 15 шатарчин тойргоор өрсөлдлөө. Тэмцээний хамгийн ахмад тамирчин нь 74 настай дэд мастер Ш.Самбуудорж байсан бол хамгийн залуу нь 10 настай У.Гантогтох хүү байлаа.

Дэлхийн оюутны спортын “Универсиад” XXVIII дугаар их наадамд амжилттай оролцож буудлагын төрөлд алт, мөнгө, хүрэл медалийн эзэн болсон Э.Бадамгарав, Э.Даваахүү болон П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс эрэгтэй гоцлол дууны төрөлд Тэргүүн байр, Алтан медаль, Гранпри хүртсэн МУГЖ Г.Ариунбаатарт “Эх нутгийн иргэд ТББ”-ын тэргүүн, Улсын их хурлын Дэд дарга М.Энхболд, “Төв аймгийн нутгийн залуучуудын холбоо”-ны тэргүүн Г.Сурмаа нар удирдах зөвлөлийн гишүүн эрхмүүдийн хамт хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 22. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 6. Буд гараг. Тугчин одтой, 8 цагаан мэнгэтэй шарагчин гахай өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлагаТөрөхүй. Өдрийн наран 05 цаг 23 минутад мандан, 20 цаг 37 минутад жаргана.

БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Завхан, Говь-Алтай, Баянхонгорын хойд хэсгээр шөнөдөө 9-14 градус, өдөртөө 24-29 градус, Увс, Ховдын нутаг, Завхан, Говь-Алтай, Баянхонгорын өмнөд хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 32-37 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 27-32 градус дулаан байна.

-Цус бага хүмүүсийн үс их унадаг. Системийн өвчин, дотоод шүүрлийн эмгэг, халдварт өвчний дараа үс унах явдал бий. Үсний уут гэж байдаг. Түүнд ямар нэгэн хортой хүчин зүйл нөлөөлснөөс үс унана. Жишээ нь химийн хор, үсний будаг, зарим төрлийн чанар муу шампунь барааны болон гар нүүрний хатуу саван гэх мэтийн зүйлсээс болж үс унах тохиолдол байж болно. Хуйх үрэвссэний улмаас үс хагтахаар бас үс унадаг.

Хөдөө аймгийн (Баянхонгор аймаг) охин Г.Батшүр АНУ-д анх $100 доллартай буугаад $170000 долларын боловсрол эзэмшихдээ АНУ-ын шилдэг сургуулиудын нэг Cornell College-д 100 хувийн тэтгэлэгээр мөн Дэлхийн шилдэг сургуулиудын эхний 20-д бичигддэг Johns Hopkins University-д Олон улсын эдийн засгийн Магистрийн зэргийг 100 хувийн тэтгэлэгтэй амжилттай суралцсан түүхийг өгүүлэх юм

Ардчилсан улс орон нийгэм, эдийн засгаа хөгжүүлэхэд төр засгийнхаа үйл ажиллагааг аль болох ил тод болгож (transparency), бүх дансыг нь шилэн байлган, холбогдох төрийн (нийтийн) ажилтнуудтай нь шуурхай хариуцлага тооцдог (accountability) болчихвол нийгэм өөрөө алдаагаа тухай бүрт нь засаж залруулаад, тодорхой мөчлөгтэй сонгуулиар эрх баригчдаа дүгнээд явчихна гэж монголчууд бид итгэж ирлээ.

07 сарын 21-нд болох үзвэрүүд

Түмэн эх чуулгат 18:00 цагт Түмэн эх чуулгын ардын урлагийн тоглол

ҮДБЭЧуулга 18:00 цагт үндэсний дуу бүжгийн эрдмийн чуулгын ардын урлагийн тоглолт, ардын язгуур урлагын тоглолт

Тэнгис кино театрт “Терминатор генисис” УСК

Өнөөдөр аргын тооллын 2015 оны Долдугаар сарын 21. Мягмар гараг. Билгийн тооллын XVII жарны “Галзууруулагч” хэмээгч модон хонин жилийн зуны адаг харагчин хонь сарын шинийн 5. Ангараг гараг. Харцага одтой, 9 улаан мэнгэтэй шар нохой өдөр. Өдрийн барилдлага Хүчин төгсөх. Шүтэн барилдлагаТөрөхүй. Өдрийн наран 05 цаг 22 минутад мандан, 20 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.